Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүд хэрэг үүсгэжээ
НийгэмТэрээр иргэн Г.Ган-Очирын талаар албаны мэдээлэл өгөхдөө: " НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдэж улсад их хэмжээний хохирол учруулсан" хэмээн мэдэгдсэн.
Б.Баатархүүг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хүний нэр төрд халдаж худал мэдээлэл өгсөн гэсэн үндэслэлээр АТГ болон Цагдаад иргэн Г.Ган-Очир гомдол гаргажээ.
Энэ дагуу ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүд цагдаагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвийн дарга нь худал мэдээлэл түгээж байгаа бол тэгээд ард түмэн хэнд итгэх ёстой гэж?!?!?!
Цагдаагийн хэвлэл мэдээлийн төвийн дарга нь цагдааг төлөөлж, нэр барьж хуурамч мэдээлэл тарааж байгаа бол их ноцтой, үнэхээр худлаа мэдээлэл тараасан бол өмнө нь телевиз, мэдээлийн хэрэгсэлүүдээр ярьж байсан мэдээллүүд асуудалтай болоод явчихлаа, сайн шалгаж ард түмэндээ мэдээлж Цагдаагийн байгууллагын нэр төрийг хамгаалж, сэргээх ёстой.