Нөхөрт гарсан охиныдоо очих бүрдээ мөнгө НУУЖ үлдээдэг хөгжилтэй САЙН аав. Учир нь…
Сонин ХачинSomebodysmama гэдэг нэгэн хэрэглэгч Imgur –д оруулсан постыг үзээд олон залуус сайн аавтайд нь атаархжээ. Баруунд охиноо нөхөр гаргаад л аавын үүрэг хариуцлага дуусдаг.
Харин энэ аав айлын эзэгтэй болсон охиндоо одоо ч мөнгө өгсөөр байдаг гэнэ.
Гэхдээ мөнгөө зүгээр өгдөггүй, харин гэрийх нь хаа ч хамаагүй нуудаг аж.
Бүр санаандгүй оромгүй газар ч нуух нь бий.
Аавыгаа зочлоод явсаны дараа бүр охин мөнгөний хайгуулд гардаг.
Нуусан мөнгийг нь олсоны дараа дараагийн мөнгөө очиж нуудаг.
Охин мөнгийг нь олоод зургийг нь цахимаар илгээхэд аав нь ердөө ердөө ингэж хариулдаг.
Аав нь юм нуухдаа тун мундаг гэнэ.
Гэрээр нь ердөө тавхан минут шүргээд л гарахад мөнгө нууж амжсан байдаг аж.