Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргав
НийгэмЭрээн-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шийдвэрийг Замын-Үүд дэх боомтын зөвлөлөөс гаргасан тухай АТҮТ-ийн дарга Ж.Сүхбаатар өнөөдөр мэдээлэв.
Өнөөдрөөс эхлэн улсын хилээр гарч буй жолооч нар хариуцлагын гэрээ байгуулах бөгөөд үүргээ биелүүлж ачаа, тээврийн үнийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхад анхаарах юм.
Уг гэрээний хэрэгжилтэд хууль, хяналтын байгууллага хяналт тавьж ажиллах юм байна.
Хэрэв ачаа тээврийн үнийг 10 сая төгрөгөөс хэтрүүлбэл, Замын-Үүд сумын тагнуулын байгууллагын 70527305 гэсэн дугаарын утсанд холбогдож мэдээлэл өгөх боломжтойг АТҮТ-ийн дарга Ж.Сүхбаатар мэдээллийн үеэр тодотголоо.
Хэрэв гэрээний үүргээ биелүүлээгүй нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдвол, АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбараас улс хоорондын "D" зөвшөөрлийг 6 болон түүнээс дээш сараар олгохгүй байх арга хэмжээ авахаар Боомтын зөвлөл шийдвэрлэжээ.
Мөн тээврийн жолооч, ачааны эздийг хооронд нь холбох ажлыг Боомтын зөвлөлөөс зохион байгуулах шийдвэр гаргажээ.
Энэ хүрээнд өнөөдрөөс "Замын-Үүд боомтын зөвлөл" нэртэй фэйсбүүк хуудас ажиллуулж эхэлсэн бөгөөд улсын хилээр гарах, нэвтрэх тээврийн хэрэгслийн улсын дугаар, утасны дугаарыг байршуулах юм байна.
Ингэснээр, ачааны эзэн, тээвэрлэгч нар Монгол талдаа зөвшилцөн гэрээ байгуулж, үнийн дүндээ багтаан тээврээ зохион байгуулах боломж бүрдэнэ гэдгийг эцэст нь тэмдэглэлээ.
Мөн тус хуудсанд гомдол, саналаа илгээх боломжтой ЗАМЫН-ҮҮД : Өнөөдрөөс эхлэн Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 10 сая төгрөг болж 3 ДАХИН БУУРЛАА
Үнийн асуудалтай холбоотой гомдол, саналыг тагнуулын байгууллагын 70527305 дугаарын утсанд болон Замын-Үүд Боомтын зөвлөл гэсэн фэйсбүүк пэйж рүү хандаарай.
ЗАМЫН-ҮҮД ДЭХ БООМТЫН ЗӨВЛӨЛ