Эмч нарын цалинг шүүгчдийн цалингаар солих уу

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-05 15:20:33

Шүүгч нь ч бөх нь ч гэртээ хонохгүй хүүхэн эсвэл зодоон хийж 8 саяын цалиндаа аархаж байхад, гэртээ ч хонох завгүй алтан амины төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа эмч нарын цалин ихдээ 800мянга гэхэд шударга уу???

Бүх нийтээр коронавирусийн халдвартай тэмцэж байгаа энэ үед хууль, шүүхийн байгууллагын эрх мэдэл бүхий албан тушаалтнууд бүлэг бөөгнөрөл үүсгэж, архидан согтуурч, наргисан гэх бичлэг саяхан цацагдаж байсан. 

Корона вирусыг сайд дарга нар , томчууд нь тараагаад хөөрхий өдрийн хоолоо арай гэж залгуулж яваа эгэл жирийн эмч нар нь эрсдлийг нуруун дээрээ үүрч байна. 

Гэтэл эмч нарын цалин хэд билээ. 

Цалинг нь нэмсэн нэртэй ганц хоёр зуун мянгаар нэмээд эргээд юмны үнээ тэнгэрт хадаачихаар яах билээ. 

Жилээс жилд л хөөрхий эмч нар маань цалингаа нэмүүлнэ гээд халуун наранд, хүйтэн жиндүүхэнд, бороо шороо алинд нь ч сөхрөлгүй төв талбай дээрээ жагссаар л байдаг. 

Үүн шигээ ч бүхий л өвчний өмнөөс сөхрөлгүй, цуцалгүй тэмцсээр л байна. 

Ийм хүнд ажил эрхэлж буй эмч нарынхаа цалинг нэмээд, гадуур хүүхэн шуухан эргүүлээд явж буй шүүгч нарынхаа цалинг багасгаач ээ дарганцаруудаа !!!

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.

Холбоотой мэдээ