Чойбалсан даргын хамгийн сүүлчийн үг-Гайхалтай

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-08-05 15:39:51

1951 оны арванхоёрдугаар сард Чойбалсан даргын бие муудаад орос явахаар онгоцны буудал руу явж байхдаа халааснаасаа тамхи гаргаад татах гэсэн ганцхан тамхи үлдчихсэн байж. 

Тэгээд “хүн чинь сүүлчийн тамхиа татдаггүй гэсэн байхаа” гээд далд хийчихээд комиссарынхаа тамхийг хоёул хувааж татаад зогсож байв. 

Чойбалсан дарга дээшээ тэнгэр лүү хараад “тэнгэрт долоон бурхан од гарчихаж, долоон бурхан од сайхан од шүү. 

Дандаа зүг чиг зааж байдаг. 

Монгол ээжийн сүүний шанагатай адилхан . 

Бид 7 анх ардын хувьсгалыг байгуулахдаа долоон бурхныг нэг нэгээр нь хөтөлж явсан юм. 

Тэр хамгийн сүүлд байгаа од миний од. 

Харамсалтай нь өнөөдөр миний хажууд нөхдүүдээс минь нэг нь ч алга.

Гэхдээ монгол улсын тусгаар тогтнол тэнгэрт долоон одтой, газарт галтай хамт дархлагдан үлдэж дээ” гэж хэлээд онгоцондоо суужээ.

Дараа жил нь буюу 1952 оны битүүний өдөр Чойбалсан дарга бурхан болж ,түүний алтан шарил галт тэргээр эх орондоо ирсэн түүхтэй аж.


Холбоотой мэдээ