Хувьсгалч Лев Троцкий, алдарт зураач Фрида Кало нарын ээдрээтэй дурлалын түүх

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-08-06 02:37:16

Мексикийн алдарт зураач Фрида Кало (Frida Kahlo) уран бүтээл төдийгүй амьдралын түүхээрээ нэрд гарсан нэгэн юм. 

Фрида Калод ЗХУ-ын хувьсгалч Троцкий хүртэл дурлаж байсан гэх яриа бий. 

Тэгвэл зураач бүсгүй Троцкий гэх ЗХУ-аас хөөгдсөн коммунист намын удирдагчтай яг ямар харилцаатай байсан хэрэг вэ?

Фридагийн нөхөр Диего Ривера өөрөөс нь 20 насаар ах байсан юм. Гэсэн ч Фрида түүнд ухаангүй хайртай байв. Гэвч 1934 онд Диего эхнэрээ араар нь тавьж, охин дүү Кристинатай нь Фридаг хууран мэхэлжээ. Авааль эхнэрээ доромжилж байгаагаа мэдэрсэн хэрнээ тэрээр харьцаагаа зогсоохыг хүсээгүй байна. Энэ үед Фрида хүнд цохилтод орсон ч уран бүтээлээ туурвисаар байсан юм. 

Бага насандаа хүнд гэмтэл авсан учраас Фридагийн нэг хөл нь үхэжсэн байна. Тиймээс тэнцвэрээ хадгалахын тулд тэрээр байнга нуруугаа цэх байлгах хэрэгтэй болжээ. Энэ нь Фридаг үргэлж ихэмсэг төрхтэй харагдахад нь нөлөөлсөн байна. Гэхдээ бусад талаараа Фрида "хээгүй" гэмээр эмэгтэй байжээ. Тэрээр архи тамхинд толгойгоо мэдүүлсний дээр ам нээх бүртээ эрээ цээргүй хараалын үгс урсгадаг байв. 

Хэдий олон удаа араар нь тавьсан хэдий ч Фрида нөхөртөө хайртай хэвээр байсан юм. Ганц хувийн амьдрал бус хосууд улс төрийн тал дээр ч санал нийлдэг байв. Тэд Мексикийн Коммунист намын гишүүд байсан бөгөөд Фрида нөхрийн хамт Троцкийд улс төрийн орогнол өгөхийг дэмжсэн аж. 

1937 онд Фрида Кало Мексикийн Тампико боомт руу явж, Троцкий болон түүний эхнэртэй уулзжээ. Хэрэв Диегогийн бөөр муудаагүй байсан бол түүнтэй хамт явах байсан нь лавтай. Азаар Фрида Троцкий, Наталья Седова нарыг Диеготой уулзуулахаар гэртээ авчирсан байна. Троцкийтой уулзсан даруйдаа л Фрида түүний сэтгэлийг "байлдан дагуулжээ".


Фрида Троцкий хоёр дараа нь захидлаар харилцаж эхэлсэн байна. Гэвч Троцкий түүнд ухаангүй дурласан учраас өөрийн сэтгэлээ илчилж орхив. Үүнийг нь мэдээж түүний эхнэр анзаарсан байна. 

Диего Ривераг эмнэлгээс гарсны дараа Троцкий бүх зүйлийг нуухыг оролджээ. Харин Фрида агуу хувьсгалч эртэй тогтоосон шинэ харилцаагаа нөхөртөө гайхуулсан аж. Диегод энэ бүхэн хүндээр туссан бөгөөд  Наталья Седова асар том дуулиан дэгдээсэн аж. Үүний дараа Троцкий Фридагийн хамт Мехико хотоос зуун километрийн зайд орших Сан Мигель Регла хот руу явсан гэдэг.


Фрида тэнд ердөө нэг долоо хоногийг өнгөрөөсөн юм. Тэрээр 58 настай Троцкийг улс төрч гэдгээр нь үнэлж хүндэлж байснаас хэзээ ч зүрх сэтгэлээ зориулан хайрлаагүй юм. Зураач бүсгүй энэ бүгдийг нөхрөөсөө хариугаа авахын тулд хийсэн байна. Хүссэн ёсоороо нөхрөө "тамлаж" чадсан Фрида Троцкийгоос тэр дороо залхсан аж. 

Диего энэ зуур мухар олгойн үрэвсэл туссан тул эмнэлэгт хэвтсэн байна. Зарим эх сурвалжууд түүнийг Фридагаар өрөвдүүлэхийн тулд ингэж жүжиглэсэн гэж тэмдэглэсэн байдаг. Гэхдээ Фрида Кало түүн рүү хэзээ ч эргэж ирээгүй гэдэг. Харин тэрээр Троцкийн төрсөн өдрөөр түүнд "Хөшигний хооронд" хэмээх хөрөг зургаа бэлэглэсэн бөгөөд доор нь "Би энэ бүтээлийг хайрт Лев Троцкийд зориулав" гэж бичсэн байжээ. 


Үүний дараа Троцкий эхнэр дээрээ эргэж очсон юм. Тэрээр Оросоос дүрвэхээсээ өмнө авч гарсан өндөр үнэ хүрэх бүх зүйлсээ худалдаж, эдлэн авахаар шийдсэн байна. Гэвч тэрээр Фридагийн бэлэглэсэн зургийг аваагүй юм. 

1940 оны 5-р сард Дэвид Альфаро Сикейросын удирдлаган дор Троцкийг хороох анхны оролдлогоо хийсэн боловч амжилтгүй болсон байна. Харин үүний дараа 8-р сард ЗХУ-ын НКВД-ийн төлөөлөгч Рамон Меркадер жинхнээсээ түүний аминд хүрсэн юм. 8-р сарын 21-нд Троцкийг мөс бутлагчаар хороосон байдаг. Үүнээс болж Фрида Кало, Диего Ривера нарыг цагдаа нар хамгийн түрүүнд сэжигтнээр татсан байна.


Цагдаа нарын хэргийн сэжүүрээр хоёр зураач 1939 онд алуурчинтай Парист уулзалдсан болж таарсан тул тэд энэ үеэр юу ярьсан болохыг цааш лавшруулан судлахаар болжээ. Троцкийг нас барах үед эхнэр, нөхөр хоёр коммунист үзлээсээ бага зэрэг "ухарсан" нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна. Учир нь энэ хооронд тэд троцкизмыг дэмжигчдээс сталинизмыг дэмжигчид болж хувирсан аж. Троцкийг нас барсны дараа зураач хос удаан хугацаанд байцаагдсан ч гэм буруугүй гэдгээ нотолж чаджээ. Троцкийтой үүсгэсэн харилцаа нь Фрида Калогийн хувьд сайхан адал явдал хэвээр үлдсэн бөгөөд үүний ачаар тэрээр Диегогоос хариугаа авсан юм. Фрида 1954 онд нас барсан бол Диего түүнээс 3 жилийн дараа хорвоог орхижээ.

Холбоотой мэдээ