5000 даргыг жаргаахын тулд 3 сая хүн мөлхөж байна. Монголын ард түмэн банк биш!!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-08 00:28:44

Шатахууны үнэ сүүлийн нэг сарын хугацаанд 600 төгрөгөөр нэмэгдсэнээс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тултлаа өсчихлөө төрд байгаа хэдэн хүнд мэдэгдэж байгаа шинж алга.

Тиймдээ ч иргэд шатахууны үнийн өсөлт өрхийн амьжиргаанд асар их нөлөөлж байгаа талаар эсэргүүцэж Төрийн ордны гадна жагссан. 

Иргэдийн зүгээс стратегийн ач холбогдол бүхий шатахууны үнийг тогтворжуулж, зохицуулалт хийхийг хүслээ.

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Жагар “Шатахуун жижиглэнгийн үнээр 1380 төгрөгөөр орж ирж байна.

Улмаар татан авалт, ажилчдынхаа цалинг нэмж тооцвол 1600 төгрөгөнд орж ирж байна гэсэн үг.

Шатахууныг 1400 төгрөгөнд барихын тулд 5000 даргын жийпийг зараад, мөн дарга нарын цай кофе, сандал ширээгээ жил бүр сольдог, ну.уц амрагуудаа зөөдөг шатахууны мөнгийг хасаад 3 их наяд төгрөг хэмнэх боломжтой. 


Өнөөдөр Засгийн газрын авто баазыг татан буулга гээд байгаагийн цаад шалтгаан нь дарга нарын Тэрэлж рүү нууц амрагийг нь зөөдөг алба болсон учраас тэр юм. 

Дээр нь иргэдийн татварын мөнгөөр сэлбэг авах нэрийдлээр мөнгө угаадаг. 5000 даргыг жаргаахын тулд 3 сая Монголчууд мөлхөж байна. 

Монголын ард түмэн банк, боол биш шүү” гэлээ. 

Тэрээр Улаанбаатар хотын иргэдийн ундны эх үүсвэр болсон Хатан Туул голын сав газарт олгосон лицензүүдийг цуцлуулж, нийт 70 га газрыг чөлөөлүүлсэн. 

Туул голыг тусгай хамгаалалтад авах хүсэлт, шаардлагыг УИХ-д өгсөн. 

Энэ хүрээнд тавих шаардлага үргэлжилнэ. “Оффшорын эсрэг хөдөлгөөн”-ий хүрээнд гадаадад буй Монголын зарим улс төрчдийн 611 дансыг Монголд татан оруулж, эдийн засагт төвлөрүүлэхийг шаардсаар байгаа. “Улс орнууд байгалийн баялгаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1962 оны 12-р сарын 14-ний өдрийн 1803 (XVII) тоот “Байгалийн баялаг тухайн Ард түмний өмч бөгөөд халдашгүй бүрэн эрхтэй” гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байгааг үндэслэн, мөн Монгол Улсын Үндсэн Хуулийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг Засгийн газар шударгаар бодитой хэрэгжүүлж, Оюутолгойн гэрээг цуцлахыг одоог хүртэл шаардаж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн хурлаар ЗГХЭГ-аас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Тяньжин Фүүдс” ХХК-т Улаанбаатар хотын 50 га газар нутагт хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх зөвшөөрлийг ард түмний хамт 2019 оны 6-р сард тэмцэж цуцлуулсан. Амьд малыг БНХАУ-руу гаргах Засгийн газрын шийдвэрийг 2019 онд ард түмний хамт тэмцэж цуцлуулсан. НИХ-ын тогтоолоор 2019 оны 12-р сарын 2-ны өдөр 500 000 тээврийн хэрэгслийн татварыг 5 дахин нэмсэн тогтоолыг 12-р сарын 16-нд хүчингүй болгосон. Банк болон Банк бус санхүүгийн байгууллага, ломбард, мөнгө хүүлэгчдийн эсрэг 2020 оноос эхлэн тэмцэж байна. Үүнд: 11 банк, 500 гаруй Банк бус санхүүгийн байгууллага, 6800 ломбард болон цахим зээлийн үйлчилгээ, өдрийн мөнгө хүүлэгчдийн хэт өндөр хүүг зогсоох зорилгоор 7250 иргэний гарын үсгийг цуглуулж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Банкны удирдлага нарт тулган шаардах албан бичгийг нийт 30 гаруй албан шаардлагаар хүргүүлсэн. Энэ хүрээнд бүх төрлийн зээлийг хорио цээрийн хугацаанд түр царцааж, үндэсний аж ахуйн нэгжүүд ард иргэдийг дахин санхүүжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, хамтран ажиллахыг шаардсаар байгаа.


Холбоотой мэдээ