Иргэд болгоомжгүйгээс болж гол усны аюулд орж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-10 05:37:05


Амралт зугаалгабаяр наадмын өдрүүд үргэлжилсээрЭнэ үеэр иргэд хөдөө орон нутгийг зорин голнуур бараадан зугаалах нь элбэг. 2021 он гарсаар улсын хэмжээнд 74 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 86 хүн амь насаа алдсан байжээ

Үүний 67 нь том хүн 19 нь хүүхэд байгаа юм.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь стандартын бус хийлдэг завьгудас болон хөвөгч хэрэгсэлтэй гол усанд орсноос үүдэлтэй.

ОБЕГ-ын аврагч Г. Гансүх

Эргүүл эхэлснээс хойш нийт 6 том хүн 2 хүүхэд аврах ангийн хэмжээнд аварсан байна. 

Хүмүүс гол усанд ойрхон амарч зугаалахдаа бага насны хүүхдэдээ хараа хяналттайархи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ аль болох усруу орохгүй байхбаталгаатай зам гарцаар гарахзориулалтын бус зөвхөн бассейнд ашигладаг хүүхдийн хийлдэг тоглоом,гудасмашины дугуй гэх мэт зүйлд найдаж урсгал усанд орж байна.

 Энэ нь урсгал усанд ашиглах боломжгүй зүйлс юм.

 Өмнө дурдсан шалтгаануудын улмаас усны осол болж байгаа учир иргэд амарч зугаалахдаа бага насны хүүхдэдээ хараа хяналттай зөв боловсон амрахыг уриалж байна.

ОБЕГ-ын аврагч Г. Булганбаатар

Өсвөр буюу 10-17 насны хүүхдүүд эцэг эхийн хараахяналтгүйтомчуудад хэлэлгүй гардаг

Гол дээр очин нэг нэгнээ хөөргөжчадахгүй ч гэсэн нэг нэгнээсээ ичсэний улмаас ус руу ордог тэгэхээр нөгөөдүүл нь өөрсдөө аварч чаддаггүй.

Тийм тохиолдол болж байсан.

Иргэн О. Цолмон

Амралтын өдөр болохоор гэр бүлтэйгээ амраад явж байнаГэхдээ гол усанд орохдоо аюулгүй байдлаа хангаж байгаа

Зурагттелевизрадиогоор сонсож байхад энэ жил үертэй байгаа болохоор маш олон хүмүүс үерийн болон голын усанд живж амиа алдсан гэсэн мэдээ байсан

Тийм болохоор амарч зугаалахдаа аюулгүй байдлаа сайн хангаад хийлдэг завь ч юм уу тийм зүйл ашиглахгүй хүүхдүүддээ хараа хяналттай амарч зугаалж байна.

Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг




Холбоотой мэдээ