Гүүглийн үүсгэн байгуулагч Шинэ Зеландад оршин суух эрх авчээ
Сонин ХачинТехнологийн аварга компани Google-ийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Ларри Пэйж гадаадын хөрөнгө оруулагчдад олгодог тусгай визийг Шинэ Зеландын засгийн газраас саяхан авсан байна.
Уг эрхийг авахын тулд гурван жилийн дотор Шинэ Зеландад доод тал нь 10 сая шинэ зеланд долларын ($7) хөрөнгө оруулсан байх ёстой юм.
Одоо 48 настай Пэйж нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анх Шинэ Зеландын засгийн газарт хүсэлт гаргаж байжээ. Улмаар энэ оны нэгдүгээр сард хүүгийнх нь бие муудсан тул Фижи арлаас Шинэ Зеландад эрүүл мэндийн үйлчилгээ авахаар ирж байв.
Тухайн үед Шинэ Зеландын хил цар тахлын улмаас хаалттай байсан ч Ларри Пэйж онцгой эрх эдэлж байжээ.
Пэйжийн хөрөнгийн хэмжээ $116 тэрбум орчим. Тэрбээр 2019 онд Google-ийн толгой компани Alphabet-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа бууж, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр үлдсэн юм.
Цахиурын хөндийн тэрбумтнууд Шинэ Зеландыг нэлээд сонирхдог.
Фэйсбүүкийн анхны хөрөнгө оруулагчдын нэг, Paypal компанийн үүсгэн байгуулагчдын нэг Питер Тиль уг улсыг “ирээдүйтэй” гэж үнэлээд 2011 онд оршин суух эрх авч байв.
Тэр үеэс хойш Тиль нэлээд хэмжээний хөрөнгийг Шинэ Зеландад оруулаад байгаа.
Шинэ Зеландыг цаг уурын өөрчлөлтөд хамгийн бага нэрвэгдэх улс гэж Их Британийн судлаачид саяхан тодорхойлж байжээ.
Эх сурвалж: BBC