ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР Г.ЗАНДАНШАТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ
Улс ТөрУИХ-ын намрын чуулган хуулиараа бол хоёр сарын дараа эхлэх ёстой. Гэтэл наана нь УИХ-ын шийдвэрийг хүлээсэн нэлээд асуудал байгааг эх сурвалжууд мэдээлж байна.
Тухайлбал, намрын чуулганаас өмнө Засгийн газрын зарим сайд, агентлагийн дарга нарыг өөрчилж, шинээр томилогдсон албан тушаалтнуудыг танилцуулна. Мөн нэн шаардлагатай нэр бүхий хуулийн төслүүд ч бий. Түүнчлэн ээлжит бус чуулган хуралдвал УИХ-ын дарга Г.Занданшатарыг чөлөөлнө. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар энэ албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөөр зэхсэн гэх мэдээллүүд байна.
Үүнээс гадна ээлжит бус чуулганыг хүлээсэн өөр том, жижиг олон асуудал байгаа юм байна.
Ийм олон асуудал “оочер”-лож байгаа учраас ээлжит бус чуулган хуралдахаас аргагүй байдал үүсчээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин