"Н.ТҮВШИНБАЯР ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ТОГЛООД ЯВЖ БАЙХАД МИНИЙ ГУРВАН ХҮҮХЭД ӨДӨР БҮР БУРХАНААС ААВЫГАА БОСГООД ИРЭЭЧ ГЭЖ ГУЙЖ БАЙНА"
НийгэмЭ.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг: Н.Түвшинбаяр теннис тоглож зугаацаж явахаар ханийн минь төлбөрийг цаг тухайд нь хурдан төлнө үү!
"Н.Түвшинбаяр теннис тоглоод хүүхдүүдээ эрхлүүлээд юу ч болоогүй мэт явж байхад миний 3 хүүхэд өдөр бүр бурхнаас аавыгаа ухаан орохыг, хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаад гуйгаад бяцхан биендээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа видео коллоор “аав минь одоо босоод ирээч” гэж гуйгаад ээжийгээ уйлахаар нулимсыг минь арчиж аргадаж байгаа үрсээ хараад шүд зуугаад аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна.Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь зовж байх ёстой гэж. Миний хань бол зүгээр л хорхойд ч хоргүй, хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм. Та нарт үнэнийг хэлбэл нүд нь орой дээрээ гарна даа. Теннис тоглож зугаацаж явахаар ханийн минь төлбөрийг цаг тухайд нь хурдан төлнө үү!
Цааш нь дамжуулаад хэлээрэй. Намайг вайбертаа блог хийсэн бололтой. Бид зөвхөн эмчилгээний төлбөрөө л нэхэж байна. Цаана нь өчнөөн зүйл золиослогдож байгааг ухаарах ухаан даан ч байхгүй дээ. Зүв зүгээр сайхан ирээдүйн төлөө зүтгэж хичээж хэнээс ч дутахгүй сайхан аз жаргалтай амьдарч байсан сайхан амьдралаа үгүйлж байна. Би ханийнхаа төлөө бүхнийг хийнэ. Үнэн зөвийг олтлоо явна. Хэрэг хийсэн хэрэгтнүүд юу ч болоогүй мэт зугаацаж явж байгаа ч та нарын бидэнд учруулсан энэ их зовлон шаналалыг хэд дахин хөх тэнгэр амсуулах цаг нь ирнэ ээ" гэжээ