Вьетнамын анхны тэрбумтан бүсгүйн амжилтад хүрсэн сонирхолтой арга

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-08-11 08:25:26

Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэнд Вьетнамын хамгийн анхны эмэгтэй тэрбумтан болох Nguyen Thi Phuong Thao-ыг танилцуулж байна. Tэр яаж баяжсан бэ гэж үү?

Tэрээр "VietJet Air"  нислэгийн компанийн онгоцны үйлчлэгч нар биеийн галбираа гайхуулж усны хувцас өмсөх санааг гаргаснаар энэ бүхэн эхэлжээ. 

Гэвч онгоцны үйлчлэгчид бүх нислэгтээ бус онцгой нислэгүүдэд ингэж хувцасладаг байна. 

Блүүмбергийн мэдээллэснээр Нгуен нь зүүн өмнөд Азийн хамгийн  анхны бие даасан эмэгтэй тэрбумтан болж энэхүү байдлаа хадгалахыг хичээж байгаа аж. 


Онгоцны үйлчлэгч нар 

"VietJet" бол Вьетнам улсын цорын ганц хувийн онгоцны компани юм. Нгуен Тао тус компанийн 95 хувийг эзэмшдэг. Гурван сарын дараа энэхүү агаарын тээврийн компаний хувьцаа нийтэд нээлттэй болох буюу IPO хийх бөгөөд ингэснээр амгийн багадаа 1.37 сая долларын ашгийг авчрах төлөвтэй байгаа аж. 


"Уламжлалт хувцас ч бай бикини ч бай тэдэнд өөрсдийн хувцсыг сонгох бүрэн эрх байгаа" хэмээн Нгуен Тао хэлжээ.


VietJet бикини хувцастай онгоцны үйлчлэгч нарынхаа ачаар зах зээлд эзлэх байр сууриа 30%-аар нэмэгдүүлж чаджээ.


Онгоцны үйлчлэгч нар нь календарын нүүр царай болдог


"Агаарын тээврийн компаниа бикини хэв маягаар олонд таниулахаас зайлсхийхгүй байгаа. Хэрэв энэ нь хүмүүсийг жаргалтай болгож байвал бид ч гэсэн жаргалтай байна" гэжээ.


Эх сурвалж: Elitereaders

Холбоотой мэдээ