Л.Халтар: Богд хан төмөр замын бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлнэ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-08-11 22:18:31

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Богд хан төмөр замын ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж тодорсон. "Тавантолгой төмөр зам" компани энэ замыг таван жилийн хугацаанд барина. Ирэх долоо хоногийн хуралдаанаар энэ төмөр замын трассыг эцэслэн батална. Богд хан төмөр замын урт нь 135 км. Зургаан зөрлөг, гурван өртөөтэй, нийт 16.6 км урттай газар доогуурх хоёр хонгилтой. Нэг хонгил нь 9.1 км, нөгөөх нь 7.5 км. Уг төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сард эхлүүлнэ. Япон, ОХУ-ын хөрөнгө оруулалт болон өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөөд яриа хэлэлцээ хийж байгаа. Эхний ээлжид өөрийнхөө нөөц боломжоор эхлүүлэхээр шийдвэрлээд байна" гэлээ.

Холбоотой мэдээ