АН: УИХ-д суудалгүй намууд нэгдэж нөхөн сонгуульд оролцохыг уриалж байна

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-08-12 07:00:46

АН-аас өнөөдөр 4:11 ээлжит мэдээллээ хийж, УИХ-ын нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэв. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-УИХ-ын нөхөн сонгууль Хэнтий аймгийн 18, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болно. АН-ын Улсын аудитын газар руу дүгнэлт гаргуулахаар хоёр тайлан гаргуулж, СЕХ-нд хүргүүлсэн. Баримт бичгийн бүрдэл хангасан байна гэсэн. Өнөөдөр төрийн аудитын байгууллага хариуцлагагүй үйлдэл хийсэн. Манайд ирүүлсэн дүгнэлтийг өөр тийш нь явуулсан. Улсын ерөнхий аудитор Д.Занданбат тайлбар хийх хэрэгтэй. Төр өөрөө хариуцлагатай байх ёстой. УИХ-ын дарга хариуцлагын асуудал ярих ёстой. Төрийн сонгууль нэг л зарчмаар явах ёстой. Хууль ёсны АН нэр дэвшүүлэлт явуулна. 

Төрийн Сутай хайрхны тахилгатай холбоотой АН-д хүмүүс хандсан. Ерөнхийлөгч төрийн ёслол хийж болно. Төрийн ёслолыг бага, цомхон зардлаар хийх хэрэгтэй. Автобусанд суусан ч, овоо тахисан ч  дагаад далдаганаж байдаг төрийн хурган дарга нарт харуицлага ярих ёстой, Засгийн газар. Сутай хайрхны тахилга гэдэг МАН-ын бага хурал хийх гэж байгаа биш. Бид шаардлага тавина гэлээ. 

АН-ын дэд дарга Ч.Эрдэнэбүрэн: 

-АН-аас Сонгинохайрхан дүүрэгт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах ажлын хэсэг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Эрх баригчдад хяналт тавих, дуу хоолойгой хүргэхээр УИХ-д суудалгүй намууд нэгдэх ёстой. 

УИХ-ын экс гишүүн Б.Гарамгайбаатар:

-Би Хэнтий аймагт явагдах УИХ-ын нөхөн сонгуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. Нөхөн сонгуулиар орж ирж байгаа хүн зөвхөн кноп дарагч биш эрх барьж байгаа намын алдааг зөв олж харж, засч залруулах үүрэгтэй. АН өөрийн бодлогын дүрэмтэй. Нэр дэвшигчийг анхан шатнаас нь эхлээд намын гишүүдээр хэлэлцүүлж, сонгон шалгаруулах хороогоор хэлэлцүүлж байж ҮБХ-оор хэлэлцүүлнэ гэлээ. 

Холбоотой мэдээ