Монголын хамгийн сайхан эрчүүдтэй аймгаар Хөвсгөл, хамгийн сайхан хүүхнүүдтэй аймгаар дараах аймаг тодорлоо.
НийгэмМонголын хацар гоо охидууд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүүц болж гарсан цаг саяхан.
МОНГОЛ ЭМЭГТЭЙН ДУНДАЖ ӨНДӨР 157.7 см
Юун түрүүнд бид Монгол эмэгтэйн дундаж өндрийн тухай мэдээллийг олохоор хайж эхэллээ.
Гадны судалгааны байгууллагуудын гаргасан тоо энд огтлолцож байв.
Монгол эмэгтэйн Дундаж өндөр: 157.7 см.
Энэ нь тийм ч намхан эсвэл өндөр гэсэн үзүүлэлт биш юм.
Дэлхийн хамгийн өндөр эмэгтэйчүүд Герман, Австри зэрэг орнуудад байдаг бөгөөд тэдний дундаж өндөр нь 168 см ажээ.
Тэгвэл хамгийн намхан нь Болив эмэгтэйчүүд бөгөөд дундаж өндөр нь 142 см гэсэн үзүүлэлт гарчээ.
МОНГОЛ ЭМЭГТЭЙН БИЕИЙН ДУНДАЖ ЖИН
Дундаж биеийн жингийн тухай мэдээлэл дэлхийн бусад орнуудын хувьд байгаа хэдий ч Монгол эмэгтэйчүүдийн биеийн жингийн мэдээлэл хомс байв. Монгол эмэгтэйн биеийн дундаж жин нь 59.4 кг гэсэн тоо байна. Энэ нь ДЭМБ-аас гаргасан судалгаа юм.
МОНГОЛ ЭМЭГТЭЙ ЯМАР ТӨРХТЭЙ ВЭ?
Глазгогийн их сургуулийн эрдэмтэд 2013 онд нэгэн сонирхолтой судалгаа хийсэн юм.
Тэд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан дэлхийн улс орнуудын хүмүүсийн дундаж царайг гаргасан билээ.
Дээрх зураг бол тэдний гаргасан МОНГОЛ ЭМЭГТЭЙН ЦАРАЙ ТӨРХ. Энэ царай бол олон зуун Монгол эмэгтэйн зургийг нийлүүлж, дунджилсан үр дүн.
МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА АМЬДАРДАГ ВЭ?
Үндэсний Статистикийн Хүрээлэнгээс гаргасан тоон мэдээллээр Монгол эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь хот суурин газар, үлдсэн гуравны нэг нь хөдөө орон нутагт амьдарч байна.
МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ХЭД НАСАЛДАГ ВЭ?
Бидэнд сайн, муу хоёр мэдээ байна.
Сайнаас нь эхэлбэл Монгол эмэгтэйчүүд эрчүүдээсээ бараг 10 жилээр урт насалдаг ажээ. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 2014 оны байдлаар 75.49 байхад эрчүүдийнх 65.91 байна.
Муу мэдээ нь гэвэл Монгол эрчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт хол зөрөөтэй байгаа асуудал юм.
Гэхдээ Япон эмэгтэйчүүдийн дундаж наслалт 86 байдгийг бодвол Монгол эмэгтэйчүүдэд дундаж наслалтаа нэмэгдүүлэх “шунал” байж болох нь.
МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЖИЛД ХЭДЭН ЛИТР СОГТУУРУУЛАХ УНДАА НОГДДОГ ВЭ?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Монгол эмэгтэй /15-наснаас дээш эмэгтэйчүүд/-д нэг жилд ногддог согтууруулах ундааны хэмжээ 6.2 литр бөгөөд согтууруулах ундаанд ДОНТСОН эмэгтэй нийт хүн амын 2.1 хувийг эзэлдэг гэсэн тоо баримт танилцуулжээ.
Харин Австрали улс 9 литр, БНХАУ 7.6 литр, Англи 8.5 литр, Япон 6.7 литр тус тус ногддог аж.
Статистикийн мэдээллээс харахад 1992 оноос хойш манай улсын согтууруулах ундааны нийлүүлэлт 50 -иас дээш хувиар өссөн байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НАС БАРАЛТЫН ЗОНХИЛОХ ШАЛТГААН
Үүнээс хамгийн их тохиолддог зүрх судасны өвчний тухайд авч үзвэл зонхилох шалтгааныг мэргэжлийн байгууллагууд
Нас Хорт зуршил
Буруу хооллолт
Хөдөлгөөний хомсдол
Халдвар зэргээр тодорхойлж байна.
МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ GOOGLE-ЭЭС ЮУ ГЭЖ ХАЙДАГ ВЭ?
Бид Монгол эмэгтэйчүүдийн талаар баримт цуглуулж байхдаа нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхээр шийдэв.
Энэ бол Google-ийн хайлтын системээс Монгол эмэгтэйчүүдийн тухай хайхдаа хамгийн их ашиглагддаг түлхүүр үгс юм.
Англи хэлээр мэдээлэл хайдаг хэрэглэгчид
Монгол эмэгтэйчүүдийн эрх,
Монгол эмэгтэйчүүдийн нэр,
Монгол эмэгтэйчүүдийн толгойн гоёл гэж хамгийн их хайдаг ажээ.
Харин Монгол хэлээр юу гэж хайсныг энд тайлбарлах нь илүүц биз.
ТЭР ХЭДЭН ХҮҮХЭДТЭЙ ВЭ?
Энд нэгэн сонирхолтой тоог танд харуулах гэж байна.
Эргэцүүлэн бодвол социалист нийгэмд Монгол эмэгтэйчүүдийн “Их төрөлтийн үе” тохиосон бөгөөд 8-10 хүүхэдтэй айл жирийн үзэгдэл байлаа.
Монгол Улс 1963 оны тооллогоор 1,017,100 хүн тоолсон нь хамгийн хурдтай өсөлтийн үе байсан ажээ.
Энэ үед улс орон тайван цагтай золгосон тул бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, хүн амыг эрүүлжүүлэх нэгдсэн бодлого хэрэгжүүлж байсантай холбоотой.
Дэлхийн улсуудын хүн ам, эрүүл мэнд, хөрөнгө чинээний тухай өргөн хэмжээний дата ашиглан тооцоолдог Gapminder сайтын мэдээллээс харвал: Монгол эмэгтэйн хүүхдийн тоо /дунджаар/
Хүн ам 1979 оноос хойш жилд дунджаар 45 мянгаар өссөн байна. Ингэж явсаар бид 2015 онд Монгол Улсын бахархал гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан билээ.
Улсаас төрсөн эхчүүдэд олгогддог тэтгэмж, хүүхдийн сурах орчин, тоглох тоглоомын талбайгаар бид ДУТААГҮЙ. 1960 онтой харьцуулахад шүү.
Гэвч...
2002-2005 онд жилд дунджаар 9,000 эмэгтэй, харин 2014 оны байдлаар 18,145 эмэгтэй ҮР ХӨНДҮҮЛСЭН.
Үүнээс гадна хорвоод мэндэлсэн үрээ харч чадаагүй 25 эмэгтэй төрөхийн улмаас амь насаа алджээ.
Дэлхий дээр жил бүр 208 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаагийн 41 хувь буюу 85.2 сая нь хүсээгүй жирэмслэлт байна.
Харин манайд 1,000 амьд төрөлтөд 247 үр хөндөлт ногдож байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад ӨНДӨР гэж ЭМЯ-ны мэргэжилтэн үзжээ.
МОНГОЛ ЭХНЭР ХҮНИЙ ЕСӨН ЭРДЭМ
1.Өнгөнд цэвэр
2.Үйлэнд уран
3.Үрд энэрэлтэй
4.Үргэлж цэмцгэр
5.Ханьдаа түшигтэй
6.Хадамдаа элэгтэй
7.Найранд дуутай
8.Настанд ерөөлтэй
9.Нартанд буянтай
МОНГОЛЫН ХАМГИЙН САЙХАН ХҮҮХНҮҮДТЭЙ АЙМАГ
Улс үндэстэн болгон дотроо хамгийн сайхан хүүхнүүдтэй аймаг, мужаа тодруулдаг.
Тэгвэл Монгол эмэгтэйн байх ёстой бүхий л шинжийг ихээр агуулсан аймаг нь Говь-Алтай аймгийн хүүхнүүд байна.
Улс орон бүрийн хамгийн сайхан хүүхнүүдээ тодруулдаг шаардлага нь тухайн улсын нийтлэг төрхийг хэдэн хувь нь эзэлсэн гэдгээр нь тодруулж Монголын хамгийн сайхан хүүхнүүдтэй аймгаар “Говь-Алтай” аймгийн говийн сайхан хүүхнүүд тодорлоо.
Сонирхуулахад Монголын хамгийн сайхан залуучуудтай аймгаар мөн Хөвсгөл аймаг тодорчээ.
Монгол эрэгтэй хүний өндөр, жин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Монголын судлаачидтай 2006 онд хийсэн судалгаагаар Монгол эрэгтэйн дундаж өндөр 170см, жин нь 67,7 кг байгаа аж.
Энэ нь дэлхийн улс орнуудаас дундуур жагсах үзүүлэлт юм. Монголтой ойр байдаг Өмнөд Солонгос эрчүүдийн дундаж өндөр 173.7 см байгаа бол Хятад эрчүүд 167 см байгаа юм байна.
Манай Монголын залуучуудын нийтлэг төрх онигор нүд, өтгөн хөмсөг, шулуун хамар, хөрслөг бор арьстай, ханагар цээжтэй залуучууд байдаг.
Тэгвэл Хөвсгөл аймаг Монголын хамгийн царайлаг эрчүүдтэй аймгаар тодроод байна.
Тэдний нүд хөмсөг болон хөрслөг бор арьс биеийн байдлаас үндэслэн Монгол төрхийг түлхүү агуулдаг нь тэднийг 21 аймгаас хамгийн царайлаг эрчүүдтэй аймгаар тодроход нөлөөлсөн байна.
Зөвхөн царай төрхөөс гадна биеийн өндөр жингээр хүртэл харьцуулалт хийсэн байна.
Сонирхуулахад:
АНУ-ын Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн захиалгаар хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн царайлаг улс үндэстнийг нэрлэжээ.
Улс орнуудаас 3500 гаруй хүн судалгаанд оролцон 200 орны иргэдийн зургаас царайлаг гэсэн хүмүүсийн зургийг сонгосон аж.
Судалгаанд хүмүүсийн чөлөөт байдлаар авахуулсан зургуудыг авсан бөгөөд зураг дээр аль улс орны иргэн, хэдэн настай гэдгийг бичээгүй гэнэ.
Зургуудад өгсөн үнэлгээгээр Алматы, Астана хотын иргэдийн зураг хамгийн их үнэлгээ авч нийт 4.67 коэффициент болжээ.
Казахстаны “Диапазон” сайтад энэ талаар “Казахчууд ертөнцийг аварна” гэсэн нэртэй нийтлэл гарсан аж.
Бразилчууд жагсаалтын хоёрдугаарт бичигдэж Куба, Итали, Испанийн оршин суугчид удаалсан байна.
Гоо сайхны тухай удаан маргалдаж болно. Харин “Male Beauty” компани цааш явахаар шийджээ.
Ингээд судалгаа явуулж, ямар үндэстэн илүү царайлаг эрчүүдтэй вэ гэдгийг тогтоохоор болсон байна.
Судалгаанд АНУ, Англи, Испани, Бразил, Австрали, Хятад, Канад, Грек, Франц, ӨАБНУ, Малайз, Орос зэрэг орны 10 гаруй мянган эмэгтэй оролцжээ.
Бүсгүйчүүдийн олонх нь эрчүүдийг булчинлаг сайхан биетэй, зөв төрхтэй байх албагүй гэж үзжээ.
Хамгийн гол нь хувийн ариун цэврийг дээд зэргээр сахидаг байх нь чухал гэнэ.
Үүнээс гадна өөртөө итгэлтэй, нийгэмд байр сууриа харуулах чадвартай байх ёстой.
Гадаад төрхийн тухайд ганц л зүйлийг хэлжээ.
Энэ бол сайхан инээмсэглэл.
Тодруулбал, франц, британи бүсгүйчүүд инээмсэглэлд нэлээд ач холбогдол өгсөн байна.
Харин эрчүүдийн нас өөрсдийг нь илүү чимдэг болохоор хөгшрөхөөс айх хэрэггүй гэнэ.
Зарим тохиолдолд ахимаг насны эрчүүд залуу бүсгүйчүүдийг татах чадвартай.
Судалгааны үр дүнгээс харахад итали эрчүүд хамгийн царайлагт орсон бол хоёрдугаарт америкчууд,
гуравдугаарт орос эрчүүд оржээ.
Мөн “Монголын хамгийн IQ өндөр“-тэй аймгаар УВС аймаг тодроод байна.
Улс орон бүрд гоц ухаантай, сийрэг толгойтой хүмүүс маш олноороо байдаг.
Мөн дэлхийн нийт улс орнуудаас IQ өндөртэй эхний 10 улсын 8 байрт Монгол улс оржээ. Монголын IQ \ дундаж IQ: 101 \ Төв Азид орших томоохон газар нутагтай Монгол улсад говь, хангай,гэр таван хошуу мал, агуу түүхээс өөр гайхуулах зүйл ховор байдаг.
Техас, Калифорниа, Монтана, мужуудыг хангалтай багтааж чадахуйц том газар нутагтай энэ улсад ердөө гуравхан сая хүн амьдардаг.
Бодоод үзэхэд, Монгол улс ийм дээгүүрт жагсаж байгаа нь үнэхээр тааварлашгүй явдал юм.
Учир нь тэд баян биш.
Эдийн засгийн хямралд өртөж, үргэлж асуудалтай байдаг.
Монгол улс сүүлийн жилүүдэд оюун ухаанаараа дэлхийд нэрээ дуурсгаж, ухаалаг ард түмэнтэй гэдгээрээ гайхагдаж байгаа юм.
Хэрвээ та ухаалаг харилцаа, уудам нутгийг эрхэмлэдэг бол Монголыг зориорой… гэж нийтэлснийг орчуулж хүргэсэн.
Харин нийт хүн амыг хамруулан , судалгаа хийж, Монголын хамгийн IQ өндөртэй аймгаар Увс аймгийн иргэд тодорчээ.
Ард иргэдийн IQ нь тус аймгийн газар зүйн байрлал, боловсролын систем болоод, ёс заншилтай нь нягт холбоотой байх аж.
Монголд IQ хамгийн өндөр мэдлэгтэй аймгаар УВС аймаг тодорчээ.