Бусад гаригууд дээр үүр цайх үзэгдэл яаж харагддаг вэ?
Сонин ХачинМанай гараг дээр наргүйгээр амьдарна гэдэг боломжгүй билээ.
Магадгүй нар жаргах болон нар мандах зураглалаас илүү үзэсгэлэнтэй зүйл олдох ч үгүй байх.
Гэхдээ та бусад гаргууд дээр энэхүү дүр зураг хэрхэн харагддаг болохыг сонирхож байсан уу?
Уран бүтээлч Рон Миллер таны төсөөллийг бодит болгожээ.
1Буд
Буд гараг нарнаас 60 сая км зайтай оршдог бөгөөд энэ нь дэлхий нар хоёрын зайны 39% нь гэсэн үг юм.
Тиймээс буд гарагт тусах нарны гэрэл маш тод байна гэсэн үг юм.
2Сугар
Сугар гараг нь нарнаас 108 сая км зайтай бөгөөд өтгөн үүлнээс нь болоод уг гараг дээр нар зүгээр бүдэг толбо шиг харагддаг байна.
3Ангараг
Ангараг болон нарны хоорондын зай дэлхий болон нарны хоорондын зайнаас 1,5 дахин их буюу 230 сая км байдаг.
Гэвч үзэгдэх орчин нь хол зайнаас хамаараад зогсохгүй хүчтэй салхинаас болоод ихээхэн хязгаарлагдмал байдаг байна.
4Бархасбадь
Бархасбадь гарагийн дагуулуудын нэг болох Europe-гээс нарны харагдах байдал.
5Санчир
Санчир гараг нь хамгийн ихээр олонд танигдсан гараг бөгөөд нарнаас 1,5 тэрбум км зайнд оршдог байна.
Нарны цацраг их хэмжээний чийг, мөсөн талстуудаас болоод хугарч гайхамшигтай зэрэглээг үүсгэдэг байна.
6Тэнгэрийн ван
Тэнгэрийн ваны дагуул Ариэлийн гайхширмаар дүр зураг.
Хэтэрхий хол (2.8 тэрбум км) байрладаг учир нарны дулаан тэнгэрийн ванд хүрч чаддаггүй байна.
7Далай ван
Хэрвээ та далай ваны хамгийн том дагуул болох Тритон дээр байвал нар ингэж харагдах нь ээ.
Зай нь 4,5 тэрбум км.
8Дэлхий ван
Нарнаас 6 тэрбум км зайтай гарагийн тэнгэрт нар цэг мэт харагдана.
Эх сурвалж: bigpicture