Ханийн заяа

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-08-14 03:54:05

Ханийн заяа

   Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юаньтайгаа 30 гаруй жил ханилж байгаа бөгөөд ажлын газартаа зургийг нь тавьдаг. 

Пэн Ли-Юань нөхрийнхөө ажиллаж байсан Лян Жя Хэ нутагт нь хамт очиж, нутгийн хүмүүстэй уулздаг. 

Хоёулаа хувцасныхаа өнгө загварыг гоё тааруулж өмсдөг гэх зэрэг нарийн ширийн зүйлээс нь санаа нийлсэн хос болох нь тод харагддаг.

   Тэд 1986 онд танилцаад 1987 онд нь гэр бүлээ байгуулсан юм. 

Гэрлэснийхээ дараа тэд өөр өөрийн ажил албаныхаа төлөө үргэлж гадуур явдаг ч өдөр болгон утсаар ярьдаг. 

Тэд охиндоо Минзэ хэмээх нэр өгсөн нь Ариун гэсэн утгатай, аав ээжийнх нь хүсэл найдвар, гэрийн сургаалыг нь үнэн бодитой харууллаа.

Тэднийг маш даруу, элгэмсэг зантай хүмүүс гэж найзууд нь хэлдэг.

Ши Жиньпиныг орон нутагт ажиллаж байхад нь Пэн Ли-Юань байнга өөрөө галт тэрэгний билет авч очиж уулздаг бөгөөд хүнсний ногоогоо худалдан авч, найз нөхдийг нь урьж гарын хоолоо хийж идүүлдэг гэсэн. 

    Одоогийн нийгэм ачаалал ихтэй болж, хүмүүс ажил албаныхаа төлөө завгүй зүтгэсээр боловч цаг хугацаа, орон зай чин үнэнч сэтгэлийг хэзээ ч өөрчлөх ёсгүй гэж Ши Жиньпин байнга ярьдаг.






Холбоотой мэдээ