Америкийн Техас муж дахь монгол гэрийн кэмп аялагчдын дунд алдартай болжээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-08-14 20:56:09

Аялал, амралт зугаалгын мөч ямар ч хүнд цаг үргэлж мэдрээд байхааргүй содон, шинэлэг соргог мэдрэмж төрүүлж, сэтгэл санааг сэргээдэг гэдгээрээ эгэл жирийн өдрүүдээс ялгаатай. Тэгвэл улс улсын түүх уламжлал, байгалийн тогтоц, нийгэм, соёл иргэншил зэрэг онцлог хүчин зүйлсээс шалтгаалж иргэдийнх нь аялалаас хүсэх хүсэл сонирхол нь ондоо байдаг аж. Олон зуун жилээр удам дамжин суурин амьдарсан хүмүүс нүүдэлчин соёл иргэншлийг дээд зэргээр сонирхдог байна. АНУ-ын Техас мужийн өмнөд хэсэгт байрлах "Yurtopia Wimberley" хэмээх кэмп монгол гэрээрээ аялагчдын дунд алдаршжээ.

Байнгын дуу чимээ, нийгмийн стресс, ажлын ачаалал гээд завгүй амьдралын хэмнэлээр амьдардаг хүмүүст амгалан тайван мэдрэмж авах цаг мөч шаардагдах үе олон бий. 


Үүнийг тун мэдрэмжтэй ашиглаж чадсан АНУ-ын Техас мужид байрлах  "Yurtopia Wimberley" кэмп зочдоо тухлаг монгол гэрт хүлээн авдаг гэдгээрээ цахим хэрэглэгчдийн дунд алдаршаад байгаа аж.


Ургамал модоор хүрээлэгдсэн хашаан дахь монгол гэрийн гадна бяцхан усан сан шийдэж өгсөн нь амрагчдад өдрийн цагаар сэрүүцэх боломж олгодог бол оройн сэрүүн ороход халуун ванн болж хувирдаг гэнэ.


Их хотын чимээ шуугиан, стрессээс холдож байгалийн сайханд амарч эрч хүчээ сэлбэх хүсэлтэй хүмүүсийн мөрөөдлийн газар гэгдэж буй "Yurtopia Wimberley" кэмп зочдод хэрэгтэй бүх зүйлийг шийдэж өгсөн гэдгээрээ ижил төрлийн үйлчилгээ явуулдаг бусад газруудаас ялгарч байгаа юм.


"Yurtopia Wimberley" кэмпийг зорин ирсэн амрагчдад шүршүүр, ариун цэврийн өрөө, усан сан, интернэт сүлжээ гээд хэрэгтэй бүх зүйл байгаагаас гадна гайхалтай үзэмжийг харж цагийг дурсамжтай өнгөрүүлэх амралтын орон зай,  кино үдэш зохион байгуулах хэсэг гээд сонголт арвин аж.

Ингээд та бүхэнд "Yurtopia Wimberley" кэмпийн зургуудаас хүргэж байна.

























Холбоотой мэдээ