Хамгийн тэнэг алуурчид хамтдаа шоронд сууна
НийгэмБүтэлгүй аллагын оролдлого нь илчлэгдсэнээс хойш “хамгийн тэнэг” алуурчид хэмээх нэр зүүсэн таван хятад эр бүгд хамтдаа шоронд хоригдохоор болжээ.
Болсон явдлыг эргэн санавал бизнесмэн Тан Юүхуй хөлсний алуурчин Ши Гуанганд хандаж, өөрийн өрсөлдөгч болох ноён Вэйг хөнөөлгөхийн тулд 282 мянган ам.доллар өгчээ.
Харин Ши Гуанган авсан мөнгөнийхөө талаар Мо Тианшианыг хөлсөлж өөрийн ажлаа хийлгэхээр болсон байна.
Гэтэл Мо Тианшиан илүү бага мөнгөөр өөр хөлсний алуурчин Ян Каншенийг хөлсөлсөн ч Ян Каншен өөрийнхөө авсан мөнгөний талаар Ян Гуаншенийг хөлсөлжээ.
Харин Ян Гуаншен мөн л өөрөө хүн хороохоос зайлсхийж, авсан мөнгөнийхөө заримаар Лин Шианси гэх эрийг хөлсөлсөн гэнэ.
Иингэж явсаар Лин Шиансид ердөө 100 мянган юань иржээ.
Аллагын захиалга өгсөн Вэй гэгч нь олон жил Тантай нэг салбарт өрсөлдөж ирсэн бөгөөд түүнийг их мөнгөний хэргээр шүүхэд дуудаад удаагүй байсан гэнэ.
Гэтэл хамгийн сүүлд хамгийн бага хөлсөөр захиалга авсан хөлсний алуурчин Лин ноён Вэйтэй кафед уулзаж бүх үнэнийг дэлгэн төлөвлөгөөг нураахын тулд үхсэн мэт жүжиглэхийг санал болгожээ.
Тэрбээр Вэйд “Би ердөө 100 мянган юанийн төлөө таны аминд хүрмээргүй байна.
Тиймээс та надтай хамтрах хэрэгтэй” хэмээн хэлсэн аж.
Улмаар Лин ноён Вэйг үхсэн мэтээр зураг дарж, түүнийгээ Ян Гуаншенд явуулсан байна.
Зураг цааш явсаар жинхэнэ захиалагчдаа хүрсэн бөгөөд түүний ачаар цагдаа нар таван алуурчныг захиалагчийн хамт олж баривчилсан байна.
Эл хэрэг 2016 онд болсон ч нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар шүүх хурал нь сунжирсаар өнөөг хүрчээ.
Гэсэн хэдий ч прокурорын зүгээс давж заалдсан учир гурван жил сунжирсан шүүх хурал Хятадын Наннин дахь иргэний давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргажээ. Шүүхийн шийдвэрээр захиалагч Танг таван жил, түүний анх хөлсөлсөн алуурчин Хиг гурван жил зургаан сар, Ян Каншен, Ян Гуаншен хоёрыг гурван жил гурван сар, Мог гурван жил, Линг хоёр жил долоон сар шоронд хорихоор болсон байна.