Камбож – Үнэт чулуу олборлогч нарын амь нас эрсдэлтэй байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-08-16 21:20:59


Үнэт чулуу олборлох нь иргэдийн цорын ганц орлогын эх үүсвэр тул аюул заналхийллийг үл харгалзан Ратанакири мужийн Баркеов дүүргийн оршин суугчид өдөр бүр аюултай нөхцөлд ажилласаар байна

Үнэт чулууг олборлох авах үйл явц уурхайн амыг ухахаас эхэлдэг. 

Үүний дараа хувингаар хөрсийг ухаж гаргах бөгөөд доторх хөрсийг ялгаж үнэт чулаа гарган авдаг. 

Ярилцлага: 
Пов - чулуу олборлогч

Баркеовын тосгоны бүх иргэд үнэт чулуу цуглуулж амьдралаа залгуулдаг. 

Энэ бол бидний гэр бүлээ тэжээх цорын ганц ажил. 

Гэсэн хэдий ч борооны улиралд гүн нүхнээс үнэт чулуу хайх нь их эрсдэл дагуулдаг. 

Хоромхон зуур үхэж болзошгүй тул бид маш болгоомжтой байх хэрэгтэй. 

Үнэт чулууг олохын тулд бид 12-15 метр гүн нүх ухах ёстойЁроолдоо хүрмэгц үнэт чулуугаа олохын тулд нүхээ өргөжүүлэх хэрэгтэй. 

Түүнээс гадна амьсгалах агаар илүү их гаргахын тулд хоёрдогч нүх ухах шаардлагатай болдог, үүний тулд хажуу тийш ухаж эхэлдэг. Цаашилбал, бид үнэт чулууг олохын тулд эхлээд жижиг чулуулгуудыг олох ёстой. 

Мэдээж энэ ч үнэт чулуу байна гэсэн баталгаа биш. 

Бид дундаж хэмжээ үнэт чулуу олбол 5 орчим доллараар зардаг. 

Бид сонголтгүй учраас ч ийм газар ажиллаж байна, уг нь ховор чулуутай газар олчихвол тэндээ жижиг уурхай ажиллуулан гэр бүлээ тэжээх хүсэлтэй байдаг. 

Гэхдээ би үр хүүхдээ аюултай учир энэ замналаар яваасай гэж хүсэхгүй байна. 

Хуучин нүхэнд эрэл хийж байгаа бол шаардлагатай олс татлага бэлдэх ёстой, тэгэхгүй бол нураад үхэж ч мэднэ. 

Ярилцлага: Сарат – чулуу олборлогч

Би чулууны нурангинаас сэргийлж хэдэн олс, модон хаалт бэлдэж ирсэн. 

Ярилцлага: Оурн – чулуу олборлогч

Үнэт чулуунд хүртлээ багадаа 3 өдөр нүх ухдаг. 

Эхэн үед ухсан нүх маань хүний хэмжээтэй тул гэмтэх магадлал бага, гэхдээ олборлолт хийн нүх томрохын хэрээр аюул нэмэгддэг. 

Тиймээс бид модон хаалтаар өөрсдийгөө хамгаалдаг. Хүүгийнхээ хамтаар би азтай өдрөө 10-20 доллар олдог, зарим өдөр 2 доллар ч олох байна. Ихэнх үнэт чулуунууд цагаан өнгөтэй олддог бол манай эндээс олж болох хамгийн ховор нь цусан улаан өнгөтэй байдаг.

Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг



Холбоотой мэдээ