Америкийн цэргийн онгоц Афганистаны 640 иргэнийг авч гарлаа
ДэлхийАмерикийн цэргийн тээврийн С-17 онгоц Афганистаны нийслэл Кабул хотоос 640 афган иргэнийг Катар руу авч гарлаа.
Энэ талаар DefenseOne хэвлэлийн сэтгүүлч мэдээлсэн байна.
Тус онгоцонд битүү хүн суусан байгааг харж болох бөгөөд зургийн тайлбартаа тэрээр "Нисэх багийнхан шийдвэр гаргаж явахаар боллоо.
640 хүнийг "Талибан"-чуудаас аварлаа" хэмээн бичжээ.
Кабулын нисэх буудалд эх орноосоо дүрвэх гэсэн хүмүүс үймж, онгоцны нээлттэй хэсгээр оржээ.
Ачаа хэтэрсэн ч нисэх багийнхан нисэхээр шийдсэн байна.
Эх сурвалж: ВВС