Би 442 найзтай ч ганцаардмал нэгэн.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-18 11:58:37


Би 442 найзтай ч ганцаардмал  нэгэн.

Би тэдэнтэй өдөр бүр харьцдаг ч үнэндээ хэн нь ч намайг мэдэхгүй.
Өндий( look up)
Нүдрүү харах болон дэлгэцэн дээрхи нэрийг харах хоорондын тэр хоосон зайд л бүх зүйл оршино.
Би нэг алхам ухраад нүдээ нээсэн...
Бид олон нийтийн гэж нэрлэх цахим сүлжээ нь үнэндээ юу ч биш гэдгийг ухаарсан.
Компьютерээ асааж цахим ертөнцийн хаалгыг нээх үед 
бид өөрсдийн хаалгыг хаадаг.
Бидний эргэн тойронд буй энэ бүх технологийн дэвшил хий хоосон зүйл 
Хэрэв та цахим ертөнцөөс түр ч гэсэн холдоод харвал эмх замбараагүй хий хоосон ертөнц болохыг ойлгох болно.
Бил өөрсдийн бүтээсэн технологид боолчлогдсон, хэн нэгэн баян шунахай этгээд бидний мэдээллийг худалдсан,
хүмүүс өөрсдийн хувийн ашиг сонирхол, дүр төрхийг сурталчилсан, хамгийн сайхан дурсамжаа бусадтай хуваалцдаг ч сэтгэл хөдлөлөө дотооддоо үлдээдэг тийм л ертөнцөд байна.
Адал явдал, аз жаргалыг бусадтай хуваалцахад хамгийн сайхан байдаг ч хэн ч таньтай хамт байхгүй бол адилхан гэж үү?
Найзуудтайгаа хэрэгтэй үед нь хамт бай тэд ч гэсэн таньтай хамт байх болно.
Гэхдээ “групп мессеж” хэрэглэвэл хэн нь ч хэний ч хажууд байх шаардлагагүй.
Бид нийгмээс тусгаарлагдаж байгаагаа анзаараагүй мэт дүр эсгэдэг.
Бид пост хийж, үйл явдлыг ярьж,бусдад өөрийгөө гайхуулж алдартай болно гэж боддог.
Гэхдээ миний бичсэнийг хэн нэгэн харж байгаа эсэхийг ч мэддэггүй.
Ганцаараа байна гэдэг асуудал биш.
Бид ном уншиж, зураг зурж эсвэл дасгал хийн үр бүтээлтэй байж, одоо цагтаа амьдарч болно.
Та сэрүүн сэргэг,анхаарал халамжтай байж цаг хугацаагаа үр дүнтэй зүйлд зарцуулж болно.
Олон нийтийн газар таньд ганцаардсан сэтгэл төрвөл гараа толгойныхоо ард тавиад утаснаасаа нэг алхам холд.
Та утасныхаа меню хүмүүсийн утасны дугаар луу ширтэх хэрэггүй. Зүгээр хажуудаа байгаа хэн нэгэнтэй ярилцаж хамт бай.
Тэнэг юм шиг харагдахаас айж хэнтэй ярихыг хүсдэггүй, завгүй хүмүүсээр дүүрэн галт тэрэгний чимээ аниргүй байдлыг би тэвчиж чаддаггүй.
Бид улам л ганцаардмал болж байна...
Цааш видеог анхааралтай дуустал үзээрээ
Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.



Холбоотой мэдээ