Пүүз, гутал дотор байдаг уутыг бүү хаяарай! Үүнийг олон зүйлд ашиглаж болно

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-08-18 12:58:48

Шинээр худалдаж авсан пүүз болон гутал дотор цаасан ууттай зүйл байдаг шүү дээ.

Хүмүүс үүнийг зүгээр л аваад хаячихдаг.

Гэвч энэ нь таны төсөөлж байгаагаас илүү хэрэгтэй. Ахуй

амьдралдаа их олон ашигтай байдлаар үүнийг хэрэглэж болох юм.

Энэхүү цаасан уутан дотор силика буюу хатаах үйлчилгээтэй бодис агуулагддаг. 

Тиймээс үүнийг төрөл бүрийн зүйлсийг хатаах, чийгшлийг нь шингээж авах зэрэг шаардлагатай үед хэрэглэж болох юм.


1. Угаалгын өрөөнд тавьж, илүүдэл чийгшлийг шингээж болно.

2. Хэрэв машины тань цонх цантаад байвал, ганц хоёр ширхэг цаасан ууттай силика тавиарай. 

Ингэснээр ахин цонх тань хөлрөхгүй.

3. Санамсаргүй гар утсаа усанд унагачихсан уу? 

Тийм бол санаагаа зовоох хэрэггүй.

Учир нь та гар утсаа хэдэн ширхэг силикатай хамт уутанд хийж тавихад хангалттай.

Энэ нь таны утсанд орсон усыг өөртөө шингээж, асуудалгүй ажиллахад тусална.

4. Хуучны дурсамж дүүрэн зургууд тань удаан хадгалсны дараа өнгөө алдаж, муудах гээд байна уу?

Тийм бол хайрцганд хуучны зургуудаа цаасан ууттай силикантай цуг хийгээрэй. 

Ингэснээр та зургуудаа муухай болголгүй хадгалж чадах юм.


5. Нүүр будгийн хэрэгслийнхээ насыг уртасгахыг хүсч байна уу? 

Тийм бол нүүр будгийн хэрэгслээ цаасан хайрцганд силикатай хамт хийж байгаарай. 

Ингэснээр таны нүүрний будаг хатах, дуусах гэх мэт асуудлаас хол байх болно.

6. Фитнесээр хичээллэсний дараа дотуур хувцсаа угаагаад хатааж амжилгүй шууд уутанд хийгээд аваад гарах хэрэгтэй болсон уу? 

Тэгвэл ууттай дотуур хувцас эсвэл алчууран дээрээ силика нэмж хийгээрэй. 

Энэ нь таныг гэртээ ирэхэд л хатаачихсан байх болно.

7. Чухал дэвтэр дээрээ ус асгачихсан уу? 

Танд мөн силика л хэрэг болно. 

Норсон хэсэгт нь силикаг уутнаас нь гаргаж, тарааж тавьна.

Дээр нь өөр нэг цэвэрхэн цаас хавчуулах ёстойг анхаар.

10 минутын дараа гэхэд таны дэвтэр цэвэрхэн хатсан байна.



Холбоотой мэдээ