Афганистан – Талибаны удирдлага дор Афганчуудын ирээдүй ямар байхыг таамаглашгүй байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-08-19 08:11:50


Талибанчууд тус нутгийг эзлэн авснаар Афганистаны нийслэл болох Кабулд нийгмийн уур амьсгал заналхийлсэн болжээ. 

Ихэнх нь тус улсын удирдлагыг хяналтандаа авсан хөдөлгөөнөөс, ялангуяа Афганистаны эдийн засгийн байдал, эмнэлэг, эм тарианы хомсдолоос айсан байдалтай байна. 

Тиймдээ ч эх орондоо амьдрахад аюултай болсон гэж үзэж дүрвэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. 

Ялангуяа охидтой гэр бүлүүд тэднийхээ ирээдүйд юу тохиолдохын хэлж мэдэхгүй байгаа тул бүх боломжоо ашиглан нутгаасаа зугтахыг хүсч байна.

*Иргэдийн аюулгүй байдлыг бодон нэрээ нууцалсан болно.

Ярилцлага: иргэн

Би 11 хүүхэдтэй, түүний ихэнх нь охин.

Намайг Афганистанаас явахад амархан болгож өгөөч гэж хүсч байна.

Охид маань энд яаж амьдрах билээ, гэр бүлийн гишүүд маань өвдсөн тэдэнд очих эмнэлэг ч байхгүй байна.

Ярилцлага: иргэн 

Талибанчууд өмнөх засгийн газартай харьцуулахад илүү сайн болсон гэж би бодож байна,

Талибанууд өмнөхөөсөө илүү орчин үеийн болсон, одоо Кабулд бүх зүйл хэвийн байна, миний хувьд энд ямар ч хязгаарлалт айдас алга.

Ярилцлага: иргэн

Би гэр бүлийнхээ хамт Афганистанаас гарахаарКабулын нисэх онгоцны буудал руу явсан боловчхарамсалтай нь тэд бидэнд явах зөвшөөрөлөгөөгүйАфганистан бол Талибанчуудын улмаас амьдрахад  аюулгүй улс биш юм.

Ярилцлага: иргэн

Кабулд байгаа Талибанчуудыг хараад бид их гайхаж, бүх хүмүүс айж байна, ялангуяа бизнесменүүд, эрүүл мэнд, сургууль, банкууд бүгд хаалттай байгаа тул бид Афганистанд амьдралаа үргэлжлүүлэх том сорилттой тулгарч байна.

Ярилцлага: иргэн

Афганистаны засгийн газрыг яагаад Талибуудад өгч байгааг би ойлгохгүй байгаа ч Талибанууд өмнөхөөсөө илүү сайхан харагдаж байна. 

Талибанаас бодит болон урт хугацааны өөрчлөлт гарна гэж найдаж байна


Холбоотой мэдээ