Монгол улс гэрийн тэжээвэр амьтад зориулсан хуультай болно
НийгэмМонгол улс жил бүр золбин нохой, муурыг устгахад хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулж, тодорхой хэсгийг эдгээр амьтдад хазуулсан тохиолдолд иргэдийг халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авч байгаа ч тусыг эс олдог. Энэхүү бэрхшээлийг даван туулахын тулд "Азтай сарвуу" ТББ -аас хаягдсан амьтдын шинэ эзнийг хайж олох үүрэг хүлээсэн бөгөөд 2017 онд Улаанбаатар хотын захиргаа Гэр хороололд нохой, муурны үржлийг зогсоох мэс засал хийж эхэлүүлсэн хэдий ч золбин нохой, муурны аюулаас ангижруулж чадаагүй тул тус байгууллага гэрийн тэжээвэр амьтдын эзэдтэй хариуцлага тооцох тухай хуулийн төслийг санаачилсан нь энэ талаар хуулийн төсөл боловсруулж байгааг харуулж байна.
2020 оны 6 дугаар сараас эхлэн 5 мэргэжлийн хуульч, сурталчилгааны багийн ажилтнууд гээд нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй тэжээвэр амьтны эрхийн төлөөх сан байгуулсан.
Энэ байгууллага маань манай “Азтай савар” ТББ-ийн дэргэдэх байгууллага юм.
Бид 2020 оны 6 сараас 12 сар хүртэл зөвхөн судалгаан дээрээ ажилласан.
Манай баг 100 гаруй орны тэжээвэр амьтдад зориулж гарсан хуулиудыг уншиж, судаллаа.
2021 оны 3 сараас 6 сар хүртэл орон даяар тэжээвэр амьтны судалгааг “One inside” нэртэй байгууллагатай хамтран хийсэн.
Одоо хууль боловсруулах шатандаа явж байна.
Золбин нохой нь тэжээвэр амьтнаас үүсэлтэй.
Ялангуяа гэр хороололд тэжээж байгаа нохойноос үүсэж байгаа гэж бид ойлгож байгаа.
Энэ маань гэр хороололд нохой тэжээж байгаа иргэд хариуцлагагүй байна гэсэн үг.
Тэд нохойгоо уяхгүйгээр сул тавьснаас болж нохой хашаанаасаа гарч явдаг.
Ингэснээр ноход хяналтгүй үржилд орж, золбин нохойны өсөлтийн хурд геометр прогрессоор өсөх хандлагатай байна.
Бид жилээс жилд золбин нохой муурыг устгах ажлыг хийсээр ирсэн ч хяналтгүй өсөж байгаа нохой, муурны өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгаа.
Тэгэхээр үүний тоо толгойг бууруулах чиглэлээр 2017 онд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтраад хотын төвийн дүүргүүдийн гэр хорооллын айлуудын нохой муурыг бүртгэлжүүлэх, үржил зогсоох мэл ажилбар хийх ажлыг зохион байгуулж 4 жилийн дотор 10 мянга гаруй нохойг хамруулсан.
Манай эмнэлгээр ихэвчлэн орон сууцанд нохой муураа тэжээдэг иргэд ирж үйлчлүүлдэг.
Гэр хорооллын нохой муурнууд харьцангүй бага үйлчлүүлдэг.
Иргэд манайхаас авч байгаа үйлчилгээг хувилаад авч үзвэл муур нохойндоо авч байгаа үйлчилгээний 40-50 хувийг спей заслага хийлгэх хүсэлтэйгээр ирдэг.
Гэмтлийн эмнэлэгт нохойд хазуулаад хүмүүсийг тоог харахад жилд 3000-4000 нь ханддаг. Түүнээс гадна эмнэлэгт хандаагүй иргэд ч байдаг.
Тэрхүү тооноос харахад 90 гаруй хувь нь тэжээвэр нохойд хазуулсан байдаг.
Энэ нь нохдыг тэжээж байгаа эзний хариуцалаггүй байдлыг харуулж байгаа.
Тэгэхээр гудамжинд золбин нохой олшроод ирэхээр нохой буудах үйл ажиллагааг явуулахаас өөр аргагүй байдалд хүрдэг.
Бүгдийг нь Азтай савар аварч, хамгаалж чадахгүй.
Буудлага явуулахын сул тал маш их байдаг
. Улсын төсвөөс олон тэр бум төгрөгийн үргүй зардал гаргаж буудаж байна.
Дараа нь түүнийгээ булшладаг.
Дээрээс нь нэмээд газар буудсан нохойгоо булшилж байгааг нь хянах ажилд мөн мөнгө төсөвлөж үргүй зардал гаргаж байна.
Энэ нь маш буруу зүйл.
Үүнийг зүгээр ашиг олох хэрэгсэл болгож байна.
Энэ бүх буруу үйл ажиллагаанаас үүдэж байгаль орчин бохирдох, амьтнаас хүнд халдах халдварт өвчин дэгдэгдэх эрсдэл үүсэж байгаа.
2014 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай улсад санамж бичиг ирүүлсэн.
Тэр нь гудамжны нохой муурныхаа асуудлыг яаралтай шийдэхгүй бол танай оронд халдварт өвчин дэгдэх асуудал үүсэх эрсдэл нэмэгдэж байна гэсэн сануулга байсан.
Эх сурвалж:
А24 мэдээний агентлаг