Монгол залуу морины давхиан дундаа цэцэг шүүрч өгөөд Норвеги бүсгүйн хайрыг татаж учир ургуулсан тухай Норвегийн хэвлэлд гарчээ
Сонин ХачинНорвегийн хэвлэлд монгол залуу норвеги бүсгүйн хайр сэтгэлийн түүхийн тухай романтик нийтлэл гарчээ.
Жанэтт Хелен Мелбов гэдэг бүсгүй номын дэлгүүрийн хямдралтай худалдаанаас Монголын тухай “lonely Planet” аялалын ном авч уншжээ.
Үүний дараа манай оронд аялахаар ирсэн байна.
Тэр үед жуулчдад газарчилдаг хөтөч монгол залуу морины давхил дунд газраас цэцэг шүүрэн норвеги бүсгүйд өгчээ.
Энэ явдал бүсгүйн сэтгэл зүрхийг хөндөж тэдний дунд хайр сэтгэлийн холбоо үүсэх эхлэлийг тавьжээ.
Тун удалгүй монгол залуу норвеги бүсгүй хоёр гэрлэжээ.
Гэрлээд хөдөө монгол гэрт амьдарчээ.
Мөн хүүтэй болжээ.
Норвеги бүсгүй Монголоос олсон хайр сэтгэл гэр бүлдээ хязгааргүй хайртай.
Ийм ч учраас Монгол руу аялах түлхэц сэдэл өгсөн тул “lonely Planet” номонд одоо ч “баярлалаа” гэж хэлдэг гэнэ.
Энэ зун гэхэд Тэрэлжид гадныханд морь унуулдаг таван хөтөч залуу япон хүүхнүүдтэй гэрлэн Наран улс явсан байна.