Хийжүүлсэн ундаанд дурлагсдын анхаарлыг татаж буй Бразилын "Кока Кола" нуур
Сонин ХачинБразил улсад орших ер бусын нуур Кока-Кола хийжүүлсэн ундаанд дурлагсдад хамгийн их таалагдана байх.
Учир нь энэхүү нуур байгалиасаа Кока-Кола ундаа мэт харагддаг гэдгээрээ онцлог бөгөөд чухам энэ гайхамшигт тогтцоороо дэлхийн орон орны жуулчдын дунд ихээхэн алдартай.
Тус улсын Рио Гранде до Норте мужид байдаг өвөрмөц нуурын ус яагаад ийм гайхмаар сонин өнгөтэй болсон талаар уншигч та энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.
Бразил улсад орших ер бусын нуурыг Араракуара (Araraquara) гэж нэрлэдэг байна.
Нуурын ус яг л Кока-Колатай адил харагддаг гэдгээрээ дэлхий нийтэд алдартай юм.
Гэвч Кока-Кола ундаатай адилтгагдах энэхүү нуурын усны найрлагад хийжүүлсэн ус, элсэн чихэр/ сахароз, фруктозын өндөр агууламжтай эрдэнэ шишийн сироп зэрэг бодисууд үгүй.
Араракуара нуурын усан дахь иод, төмрийн өндөр агууламж, усан сангийн эрэг дээр ургадаг зэгсний пигментацитай холбоотойгоор энэхүү нуур ийм сонирхолтой өнгөтэй болжээ.
Араракуара нь Рио Гранде Норте мужийн өмнөд эрэгт байрладаг.
Энэ газар нь мужийн хамгийн алдартай, жуулчдыг татдаг газруудын нэг юм.
Дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган жуулчид энэ газрыг зорьж ирдэг.
Тэр дундаа хүүхдүүд энд ирэх хамгийн дуртай гэнэ.
Зуны улиралд энэхүү гүехэн нуурын ус нь маш бүлээхэн болдог тул жуулчид гэр бүлээрээ усанд сэлэх, завиар аялах зэргээр зугаацдаг байна.
Мөн Олон Араракуарагийн ус нь олон төрлийн эрдсээр баялаг тул зарим өвчнийг анагаах увдистай аж.