"Танкнаас дутуугүй" тоноглогдсон, цэргийн зориулалттай 5 автомашин
Сонин ХачинДэлхийн цэргийн хөгжлийн түүхэнд буу зэвсгээс гадна цэргүүдийг тээвэрлэх асуудал хамгийн чухалд тооцогдсоор ирсэн билээ.
Ялангуяа орчин үеийн армиуд цэргүүдийг тээвэрлэх автомашиныг танкнаас дутуугүй тоноглож эхэлсэн байна.
1"Arquus scarabee"
2018 онд анх "Arquus Defense" компани шинэ үеийн хуягт тээврийн хэрэгсэл хийх захиалгыг Францын засгийн газраас авсан байна.
Үүний дагуу тэд энэхүү 6.6 тонн жинтэй уг машиныг бүтээжээ.
V8 хөдөлгүүртэй, 300 морины хүчин чадалтай "Arquus scarabee" нь эгц хад өөд ч өгсөх чадалтай гэнэ.
Хуягны хувьд өндөр калебрын сум болоод гар бөмбөгний тэсрэлтийг хүртэл төвөггүй тэсвэрлэх аж.
Үүнээс гадна энэхүү машинд бүр гэрлээ унтрааж, хөдөлгүүрийн чимээг хязгаарлан харанхуй орчинд дайсандаа харагдалгүй явах горим хүртэл суулгажээ.
2"Excalibur Patriot II"
Чехийн Excalibur Army компанийн бүтээсэн "Patriot II" нь 2019 онд үйлдвэрлэгдэж эхэлжээ.
Нийт 8 хүний суудалтай энэхүү машин нь 402 морины хүчин чадал бүхий хөдөлгүүртэй учраас ямар ч газар саадгүй явж чаддаг гэнэ.
Бүрэн хуяглагдсан, тэр бүү хэл доод талыг нь хүртэл хамгаалсан учраас газрын минаас хүртэл айх зүйл байхгүй.
Мөн хаалганы байрлалыг нь хааж нээхэд маш амархан байхаар тооцоолж хийжээ.
Хамгийн гол нь дээвэр дээрээ пулимёт суулгах гэртэй учраас тулаанд шууд унаад ороход бэлэн юм.
3"Nimr JAIS"
Арабын Нэгдсэн Эмират улсын захиалгаар Өмнөд Африкийн "BAE Systems" компанид үйлдвэрлэсэн энэхүү хуягт тээврийн хэрэгсэл нь бараг газар уснаа явагч болжээ.
Нийт 600 морины хүчин чадал бүхий хөдөлгүүртэй учраас JAIS-ийг гүйцэх амаргүй.
Маш зузаан хуяг нь тэсрэх бодис, тэр бүү хэл дунд зэргийн танкны сумыг хүртэл тэсвэрлэх чадалтай аж.
4"Inkas Superior"
"Канадын Inkas" компанийн үйлдвэрлэсэн "Inkas Superior" нь нийт 14 хүний багтаамжтай. Хуяг нь хөнгөн пулимёт, гар бөмбөгөнд тэсвэртэй бөгөөд хөдөлгүүр нь 330 морины хүчин чадалтай юм. Энэ машин харьцангуй хурдан учраас олон цэрэгтэй анги нэгтгэлүүдэд хэрэглэхэд нэн тохиромжтой.
5"Mbombe 4"
Өмнөд Африк улс эртнээс хуягт тээврийн хэрэгслээр дэлхийд тэргүүлж ирснийг "Mbombe 4" батална.
Тус улсын "Paramount Group" компанийн бүтээсэн энэ машин 450 морины хүчин чадалтайн дээр хуяг нь хөнгөн учраас салхи шиг л хурдална. Жин багатай хэрнээ маш бат бөх хуяг нь нийт 50 кг тэсрэх бодис дэргэд нь дэлбэрсэн ч тэсвэрлэж чадах гэнэ.
Мөн "Excalibur Patriot II" шиг бүрэн хуяглагдсан учраас доор нь мина тэсрэхээс айх шаардлага байхгүй.