УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Саид Моллайн тухай ингэж бичсэн байсан‼️
НийгэмСаид Моллайн асуудалд бид их болгоомжтой хандах ёстой юм шүү. Монгол-Иран хоёр улсын харилцаанд асуудал үүсгэж магадгүй.
Моллай Ираны Засгийн газраас мөнхийн дайсан орон гэж тооцдог Израилд одоог хүртэл бэлтгэлээ хийсээр байгаа юм билээ.
Тэрээр Токио Олимпийн бэлтгэлээ Израилийн тамирчидтай Израилд нэг сар хийсэн байна.
Мөн мөнгөн медаль авсныхаа дараа Израилийн ТВ-д яриа өгсөн нь үнэхээр асуудал.
Тийм учраас Монголын төр засгийн тэргүүнүүд үүнд болгоомжтой хандаж байгааг та бүхэн маань ойлгоорой.
Ер нь өнөөдрийн Моллайн ярилцлагыг үзэхэд их увайгүй нөхөр гэдэг нь бас харагдаж байна лээ.
Эх орноосоо хөөгдөөд байх үед нь МУ-ын иргэншил өгөөд, тусгаар улс иргэн болгож аваад ивээл өмгөөлөлдөө аваад байхад ингэж олон юм яриад байх гэж.
Сая Шаравжамц дарга мэдээлэл хийсэн байгаа.
Угаас Засгийн газраас энэ жил анх удаа Олимпт медаль авсан тамирчдад орон сууц өгөх шийдвэр гаргасан юм билээ.