Путин: Олон улс хил дамнасан алан хядлагаас сэргийлэх шаардлага үүслээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-08-21 09:48:49

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ХБНГУ-ын канцлер Ангела Меркелтэй хамтарсан хэвлэлийн хурал дээрээ олон улсыг Афганистан дах бодит байдлыг хүлээн зөвшөөрч, бүтэн улс даяараа сүйрэх, хил дамнасан алан хядлага гарахаас сэргийлэхийн тулд хамтран ажиллахыг уриалжээ.

Тэрбээр “Талибан өдгөө нийслэл хот төдийгүй Афганистаныг бараг бүхэлд нь удирдаж байна. Энэ бол бодит байдал. Тиймээс улс орнууд бодит байдалтай эвлэрч ажиллах хэрэгтэй байна” хэмээн ярьж, олон улсад, ялангуяа Афганистаны хөрш орнуудад хил дамнасан алан хядлага болохоос сэргийлэхийг анхааруулсан байна.

Путин мөн “Талибан байлдааны үйл ажиллагаа дууссаныг зарлаж, өөрсдийн эрх мэдлийг тогтоож, ард түмэн, гадаадын дипломат ажиллагаануудын аюулгүй байдлыг сахин хамгаалахаа амлаж байна. Үнэн байгаасай гэж найдаж байна” хэмээн онцолсон юм.

Түүнчлэн Владимир Путин барууны улсуудад гадаад орнуудын дотоод үнэ цэн, соёлыг хүндэтгэж, өөрсдийнхөө ардчиллыг тулган байгуулахаасаа өмнө бодож байхыг зөвлөжээ.

Эх сурвалж: RT.COM

Холбоотой мэдээ