Афганистаны дүрвэгсдийг монгол улсад суурьшуулах асуудал яригдсан байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-21 16:40:40

Афганистанд дайны байдал ширүүсэж, Талибан хэмээх зэвсэгт бүлэглэл засгийн эрх мэдлийг авахтай зэрэгцээд Монголд хэсэг бүлэг этгээдүүд “Афганистаны хазара нар минь одоо яана аа” гэх мэтээр гэнэн итгэмтгий монголчуудын тархийг угаагаад эхэлжээ. Гэвч энэ этгээдүүд цаагуураа Монгол улсыг сүйрүүлэх харийн бодлогыг хэрэгжүүлэхээр оролдож байгааг монгол хүн бүр анхаарна уу!

Афганистанд иран хэлтэй, ази төрхтэй, хар тамхитай байнга холбогддог, лалын шашинд хамгийн үнэнч хазара хэмээх хүмүүс амьдардаг. Азижуу төрхийг нь эс тооцвол хазарууд хэл, шашин, соёл, уламжлалын хувьд монголчуудтай ямар ч хамаагүй, бас тэднийг хэн ч монгол гэж нолтоогүй аж. Гэтэл худал түүх зохиогоод афганчууд минь, хазара минь гээд байгаа хэсэг бүлэг этгээдүүдийн цаана гадаадын “хүний эрхийн” гэх ТББ-ууд байгаа бөгөөд тэд Афганистаны дүрвэгсдийг Монголд оруулж ирэх тархи угаалтыг хийлгэж байгаа юм байна.


Элчин сайд асан Д.Баярхүү энэ талаар ноцтой мэдээлэл өгсөн байна. Тэрээр “2016 онд АНУ-ын ТНБ-ийн дарга бид нарын нүүр лүү харж байгаад “жил болгон 3000 #дүрвэгчийг сири, ирак, #Афганистанаас хүлээж ав, авахгүй бол жил болгон 5 сая доллар тушаа” гэж хэлсэн” гэж ярьжээ. Ойлгомжтой байгаа биз! Афганистанаас хазара дүрвэгсдийг авъя гээд тархи угаагаад байгаа зарим үндсэрхэг хөдөлгөөний гэх этгээдүүдээс болгоомжил! Мөнгөтэй хятадуудын гар хөл болж явдаг тэр этгээдүүд өөрт нь ашигтай л бол хэнд ч үйлчилдэг. Тэд гадаадын ТББ-уудын хатгаасаар монгол үндэстнийг доройтуулах гадны бодлогыг хэрэгжүүлэхээр оролдож байна.

Их Британи улс Афганистанаас 20,000 дүрвэгч хүлээж авах шийдвэр гаргажээ


Их Британийн засгийн газар ойрын жилүүдэд Афганистанаас 20,000 дүрвэгч хүлээж авахаар болсныг өчигдөр зарлажээ. Эхний нэг жилд эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг онцгой анхаарал тавих шаардлагатай бүлгийн 5,000 дүрвэгчийг хүлээж авах юм байна.

Энэхүү төлөвлөгөө нь Афганистан дахь Британийн зэвсэгт хүчинд орчуулагчаар ажиллаж байсан хүмүүст олгох тусгай визний хөтөлбөрөөс тусдаа ажээ. Уг хөтөлбөрт Британичуудтай хамтран ажиллаж байсан хүмүүс, тэдний гэр бүлийн гишүүд нийлээд 5,000 орчим хүн хамрагдах төлөвтэй байгаа.


Британийн ерөнхий сайд Борис Жонсон дүрвэгч хүлээж авах төлөвлөгөөгөө өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярихдаа дуулгасан тухай албаны эх сурвалж мэдээлжээ. “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Афганистанд олж авсан байр сууриа алдахгүй байх, терроризмийн шинэ аюулаас улс орноо хамгаалах, Афганистаны ард иргэдэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийн ач холбогдлыг ерөнхий сайд энэ үеэр илэрхийллээ” гэж Даунинг Стритээс гаргасан албан мэдээнд өгүүлсэн байна.


Өнөөдөр Борис Жонсон парламентын нийтийн танхимд Афганистаны нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Их Британи улсын засгийн газар Сирийн дайны үеэр 20,000 орчим дүрвэгч хүлээж авах шийдвэр гаргаж, хэрэгжүүлж байсан юм. Афганистаны дүрвэгчдэд мөн ижил төстэй нөхцөл үйлчлэх бололтой байна.


Гэхдээ Талибанчууд бүрэн хяналтаа тогтоосон, далайд гарцгүй Афганистанаас дүрвэгч хүлээж авах нь өмнөхөөсөө илүү хэцүү байхыг судлаачид, мэргэжилтнүүд анхааруулжээ.


Холбоотой мэдээ