Сансрын нисэгчид сансарт яагаад уйлж чаддаггүй вэ?
Сонин ХачинҮнэн хэрэгтээ сансрын нисэгчид мэдээж мөн л уйлдаг.
Гэвч америкийн сансрын агентлаг – НАСА-гийн мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, бичил гравитацын нөхцөлд нулимс Дэлхий дээрхийн адил доошоо урсдаггүй, харин байрандаа байж, нүдний алимны эргэн тойронд хуримтлагддаг байна.
Түүгээр ч барахгүй, ийм нулимс таагүй мэдрэмж багагүй төрүүлдэг ажээ.
Шинжлэх ухааны тайлбарладгаар бол, нулимс нь өвдөлт үүсгэх ёсгүй.
Бид яагаад уйлдагаа яг мэддэггүй хэдий ч, нулимс нь өөрөө зөөлрүүлэгч нөлөөтэй байдаг байна.
Гэхдээ жингүйдэл нь хүний хараанд сөргөөр нөлөөлдөг бөгөөд энэ нь шингэн толгой тийш шилждэгээс үүдэлтэй ажээ.
Сансарт нүд хуурайшиж, нүдэнд шингэн гэнэт орж ирснээр хорсдог байж болох юм.
Сансрын нисэгч Рон Паризегийн тайлбарласнаар, хэрвээ их нулимс хуримтлагдвал, нулимс нүднээс гарч, түүний эргэн тойронд хөвдөг байна.
Өөрөөр хэлвэл, таны жингүйдэлд орсон нулимс нүдний өмнүүр хэрхэн хөвж байгааг та сэтгэл ханамжтайгаар ажиглаж болох гэнэ.