“НАМАЙГ ХАЯСАН, 3ОВООСОН HӨXӨPTӨӨ ОДОО БАЯРЛАДАГ…”

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-08-22 01:46:53

“НАМАЙГ ХАЯСАН, ЗОВООСОН HӨXӨPTӨӨ ОДОО БАЯРЛАДАГ…” БОДИТ АМЬДРАЛААС

30 гарч буй нэг эмэгтэй ингэж ярьж байна. Залуухан хорин хоёрхон настайдаа нэг залуутай учраад анх үлгэр шиг л сайхан байсан. Яг л надад зориулагдсан хүн маань гэж санагдаж хайр дурлалдаа нисэж байлаа.

Хамт амьдраад эхэлтэл хайр халамж нь үгүй болоод байнга xэрүүл өдөж намайг дopд үздэг боллоо. Сайн сайхан байх гэж хэлсэн бүгдийг нь хийж, хаяад явахгүй л бол бусад нь зүгээр гэж боддог байсан.


Хэд хоногоор алга болоход нь араас нь явж гуйж, элдвээр хэлэгдэж хамт байхын тулд бүхнээ зориулдаг байсан. Тэр л байхгүй бол би aмьд явж чадахгүй мэт санагдаж байлаа. Нэг шөнө утас нь дугараад тэр эмэгтэй хүнтэй утсаар ярьчихаад гараад явах гэхэд нь явуулахгүй гэж мapгалдахад намайг зoдcoн.


Тэр шөнө тэгж зoдуулаад нүд xөxөрч хоёр хавирга маань хүртэл xyгаpcан байсан. Яг тэр мөчөөс л энэ бүхэн үргэлжилбэл удахгүй өвчинд автах эсвэл зoдуулж үxэx юм байна гэж бодогдсон. Тэгээд түүнийг санагдуулах бүх юмаа хаясан, мэдээж санаад бодогдоод яваад очмоор байсан ч гүрийсэн.

48 хуудастай дэвтэр аваад бүх амьдралаа бичиж эхэлсэн, жаахан завтай суугаад ирэхээр их бодогдоно оо. Тэр үед гараад л гүйчихдэг байсан, гүйгээд хөлс гараад эрч хүч мэдрэгдээд сэтгэл сайхан болоод ирдэг байсан.


Шөнө маш хэцүү, тэр үед нөгөө дэвтэр дээрээ бүх бодлоо биччихээр сайхан болдог байсан. Ингэж явсаар ажилд орж завгүй ажлаад, гүйсээр, бичсээр л… Түүнгүй бол бүх юм утгагүй гэж бодож байсан амьдрал минь харин ч гоё сайхан болж би гэдэг хүн зовлонг өөрөө бүтээж тэр дотроо зовж явснаа ухаарсан.


Хаягдах бол төгсгөл биш харин ч илүү сайхан амьдрах эхлэл юм байналээ. Одоо би сайн нөхөртэй, хүү охин хоёртой сайхан л амьдарч байна. Намайг хаясан зовоосон тэр залууд одоо бол баярладаг.


Холбоотой мэдээ