Ши Жиньпин толгой баячуудын зүрхэнд шар ус хуруулав
ДэлхийБНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт хөрөнгийн дахин хуваарилахаа зарласан нь хятадын толгой баячууд болон бизнесменүүдийн зүрхэнд шар ус хуруулж байна
Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт/2021.8.17/ эрх баригч Коммунист намын удирдлагуудад “Нийгмийн шударга ёсны төлөө засгийн газар хөрөнгийг дахин хуваарилах шаардлагатай.
Үүний тулд үндэслэлгүйгээр хэт өндөр орлого олдог хүмүүсийг зохицуулж, ашигтай ажилладаг иргэд, аж ахуй нэгжүүдийн татварыг нэмэх зайлшгүй шаардлагатай” хэмээн хэлжээ
Энэ талаар дэлгэсэн Хятадын төрийн мэдээллийн “Синьхуа” агентлагийн нийтлэлд гэвч Ши Жиньпин дээрх зорилгодоо чухам хэрхэн хүрэхээр төлөвлөж байгаа талаар нарийн мэдээлэл дурдаагүй байна.
Гэхдээ ямар ч байсан Хятадын засгийн газар татвар болон бусад аргаар баячуудын хөрөнгийг татаж, ард иргэдийнхээ орлого, хөрөнгийг тэнцвэржүүлэх нь тодорхой болсон байна
Ажиглагчдын үзэж байгаагаар дээрх шийдвэр бол Ши Жиньпиний намын 100 жилийн ойн арга хэмжээн дээр Хятадыг 2049 он гэхэд бүрэн, жигд хөгжсөн, баян, хүчирхэг улс болгоно хэмээн амласан амлалтдаа хүрэх нэг арга гэжээ
Эх сурвалж: CNN