"Талибан" хөдөлгөөнийхөн террористуудаас холбоогоо тасална гэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-08-22 20:55:13

"Талибан" хөдөлгөөнийхөн сүүлийн жилүүдэд террористуудтай хамтран ажиллахаа больсон тухайгаа, мөн Афганистанд "Аль-Каида" бүлэглэлийн дайчдын сургуулилалт явагддаг байсан цаг үе өнгөрсөн гэж нэг бус удаа мэдэгдэж байжээ.

Харин барууны улс орнуудын улс төрчид болон шинжээчид талибууд хуучны холбоо харилцаагаа таслахад бэлэн байгаа гэдэгт эргэлзэж буй аж. 

Америк цэрэг Афганистанаас гарсны дараа "Аль-Каида"-гийн дайчид "түүхэн ялалт" байгууллаа хэмээн нийгмийн сүлжээнд зарлаж, талибуудын амжилтыг давтах боломжтой гэж мэдэгдэж байжээ.

Харин "Исламын улс" жихадист бүлэглэл хэсэг хугацаанд чимээ аниргүй байсан ч өнгөрсөн мягмар гарагт мөн мэдэгдэл хийсэн юм. Гурван бүлэглэл гурвуул гадныхны эсрэг хүчирхийлэл үйлдэж, исламын хатуу үзэл дор нэгддэг. Тэд хяналтаа тогтоосон газар нутагтаа шариатын хуулийг дагаж, орчин цагийн нийгмийн хөгжлийг халж, барууны үнэт зүйлсийг үгүйсгэдэг. Гэвч "Аль-Каида", "Исламын улс" бүлэглэлээс ялгаатай нь "Талибан" хөдөлгөөн Афганистаныг удирдах эрмэлзэлтэй байгаа юм.

2020 оны хоёрдугаар сард америкчуудтай хийсэн гэрээндээ талибууд Кабулыг эзэлснийхээ дараа Афганистанд террористуудыг нэвтрүүлэхгүй байхаар амласан. Кабулыг эзэлснийхээ дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр талибууд гэрээний үүргээ биелүүлнэ гэдгээ дахин хэлжээ.

Гэвч "Аль-Каида" бүлэглэлийг дэмжигчид талибуудад Афганистаныг эзэлсэнд талархаж, цаашдаа энэ нь "Аль-Каида"-д ач тусаа өгөх болно гэж бичсэн байна. "Талибан" хөдөлгөөнийг барууны хэд хэдэн улсад террорист бүлэглэл гэж үздэг хэвээр байгаа ажээ.

Эх сурвалж: ВВС


Холбоотой мэдээ