Ирэх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоос хамааран зорчино
НийгэмХичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул ирэх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулна.
Тухайлбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 8.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.
Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчлэх аж.