Цаг барьдаггүй хүмүүс хамгийн амжилттай явдаг

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-08-24 01:20:54

Цаг барьдаггүй хүмүүс хамгийн амжилттай явдаг Уулзалтанд үргэлж хоцорч ирдэг хүмүүс үл хүндэлсэн, их зан гаргалаа хэмээн гоочилдог. Ёс суртахууны талаасаа тийм ч гэлээ тэд үнэндээ нөхөрсөг, оюуны өндөр чадамжтай байдаг аж.

1.Илүү бүтээлч 

Сэтгэн бодох, төсөөллин өндөр түвшинд очсон хүмүүс: Тэд хайрцагнаас гадуур сэтгэхээ үргэлж мэддэг, заримдаа хайрцаг гэж юу байдгийг ч мэддэггүй, дүрэм зөрчигчид. Бүх ажилдаа чин сэтгэлээ зорилдаг тул цагийн баримжаагаа мартчихдаг.


2. Өөдрөг үзэлтнүүд 

Дандаа хоцордог хүмүүс ихэнхдээ өөдрөг үзэлтэй, дайчин чанартай байдаг гэсэн судалгаа бий. АНУ-ын сэтгэл судлаач Мартин Селимэн худалдагчдын дунд судалгаа явуулахад өөдрөг үзэлтэй худалдагч, борлуулагчид бусдаасаа 88 хувиар илүү бараа зарсан байжээ.


3. Олон ажлын зэрэг амжуулдаг 

Хэрвээ найз чинь уулзалтандаа хоцорч ирсэн бол залхуу, удаан хөдөлгөөнтэй хэмээн өнгөц бүү дүгнээрэй. Тэд ихэнхдээ олон ажлыг зэрэг амжуулдаг зуршилтай. Машин жолоодонгоо утсаар ярьж, хоол идэнгээ мэдээ уншиж, гэрээ цэвэрлэнгээ шинэ үг цээжлэх….


4.Тайван хүмүүс 

Тайван байна гэдэг нь санаа амар, хөлдүү гэсэн үг биш. Харин стрессгүй, аливаа зүйлийг хөнгөнөөр тусгаж авч өөрийгөө болон эргэн тойрны хүмүүстээ амар амгаланг мэдрүүлдэг.


5. Бүхнийг төгс хийх гэж хичээгчид нарийн жижиг деталь хэсгийг ч нягтална, шалгана.



Холбоотой мэдээ