Д.ЭНХБАТ: Авсан койныг чинь Ардын захирал буцаагаад авахгүй шүү...
НийгэмУИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Мөрийтэй тоглоом орчин үед нэр нь их гоё гоё болсон."Ард койн" бол хууль бус үйлдэл хийсэн шүү дээ. Үйлдвэрлэе, босгоё гэхийн оронд дандаа хөнгөн хялбар, ажил хийхгүйгээр мөнгө өсгөдөг үржүүлдэг сэтгэл зүйд уриалан дууддаг ямар гээчийн улс болж байгаа юм бэ?" хэмээж байсан удаатай.
Тэгвэл энэ удаад ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат койны талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр "Хэн нэгний гаргасан койныг авах гэж байна уу. Сайн бодоорой. Хэрэв тэр хүн цаасан мөнгө гаргавал бас авч хэрэглэх байсан уу. Бусад хүмүүс түүнийг хэрэглэх юм болов уу, дараа нь та авснаа буцаагаад зарж болох уу, /койн гаргасан хүн буцаагаад авдаггүй/" хэмээжээ.
Ер нь ч тэгээд гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй зүйлд хөрөнгө оруулчихаад дараа нь үсээ зулгаах хүн олон байдаг шүү...
Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.
Койн гэдэг нэг үгээр хувь хүн мөнгөн тэмдэгт үйлдвэрлээд цахим орчинд зарж байна гэсэн үг. Тэр хүний үйлдвэрлэсэн мөнгө танд ямар хэрэгтэй вэ тэрүүгээр юу хийх вэ гэдгээ бодоод үзэхэд л болно. Тэр мөнгө ханш нь өснө яваандаа алт болно гэсэн ямар ч баталгаа өгөхгүй зүгээр амаараа л хэлнэ. Гол нь мөнгөн тэмдэгт гаргасан хүн хэзээ ч танаас буцааж худалдаж авахгүй бүүр ядаад авахаар бол хэд дахин унагасан үнээр л авна даа.
Койн форекс ямар нэг хувьцаа худалдаж авахаар бол та алдахад бэлэн мөнгөөр л оролцоорой гэж өөрсдөө сануулдагийг сануулахад болох байх.