“Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг энэ оныг дуустал сунгалаа

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-08-25 20:17:16

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар улсын хэмжээнд тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.

Тодруулбал, одоо хэрэгжиж буй “Улбар шар” түвшин энэ сарын 31-нд дуусах байсан юм. 

Гэвч Монгол Улсад коронавирусний “Дельта” хувилбар тархсан, дэлхий нийтэд “Бета”, “Дельта”, “Гамма” хувилбарын тархалт өндөр байгаа тул эрсдэлээс сэргийлэх үүднээс хугацааг сунгажээ. Үүнтэй холбогдуулан "Чингис хаан" боомтоос бусад боомтоор улсын хил нэвтрэх хөдөлгөөнийг хориглох хугацааг мөн он дуустал сунгасан байна.

Ташрамд дурдахад, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд хатуу хөл хорио тогтоодоггүй бөгөөд одоо хэрэгжиж байгаа дэглэм хэвийн үргэлжилнэ гэсэн үг юм. Харин хатуу хөл хориог зөвхөн "Улаан" түвшинд шилжсэн тохиолдолд хэрэгжүүлдэг аж.


Холбоотой мэдээ