Зайсангийн аманд газар авч баяжсан Ц.Ганхүүг АТГ-аас шалгаж гэрээс нь их хэмжээний мөнгө хураан авав мөн зайсангын аманд “маш олон хотхон” бариулсан уу
НийгэмАТГ-аас Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн гэр, ажлын өрөө, ойр дотны хүмүүсийн гэрт нэгжлэг хийж их хэмжээний бэлэн мөнгө, валют зэргийг хураан авсан гэх мэдээлэл байна
Тодруулбал, Ц.Ганхүү нь Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргын албыг 2015 оноос хойш хашиж буй бөгөөд Зайсангийн аманд “Инэл Зайсан виллаж”, “Чариот Резиденс” хотхоныг эхнэр, хүү, дүү нарын компаниар бариулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх магадлалтай аж
Ц.Ганхүү нь Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвд удирдах алба хашиж байсан нь дээрх хотхонуудыг барихтай харшлах бөгөөд барилгын газар олголт болон барилга барихад шаардагддаг тусгай зөвшөөрлүүдийг авахад нөлөөлдөг байж болзошгүй гэж үзэн мөнгө угаасан, албан тушаалын байдлаа ашигласан, хахуульд зуучласан гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байна
Барилга, хот байгуулалтын яамны харьяа Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын дарга Ц.Ганхүү болон түүнтэй садан төрлийн холбоотой “Морьтон групп”, “Инэл” ХХК, “Эфэс” сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагчийн нэг С.Мөнхбат нарын гэр, албан өрөөнд АТГ-ын мөрдөгчид уржигдар орой нэгжлэг хийжээ.
Улмаар Ц.Ганхүүгийнхээс 200 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, ам.доллар, евро зэрэг валют хураан авсан байна.
Түүний хүү, найз, садан төрлийнх нь хүн барилгын компанитай, албан тушаалаа ашиглаж тэдэнд давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн нэлээд хэдэн сарын өмнө хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэдгийг хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд бидэнд мэдээллээ
Ц.Ганхүү ГЗБГЗЗГ-ын даргын албан тушаалыг 2015 оноос хойш хашиж буй нэгэн.
Харин түүний хамаарал бүхий хүмүүс нь Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг буюу дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд “Инэл зайсан виллаж”, “Чариот ресиденс”, “Морьтон ресиденс” нэртэй хотхон барьж ашиглалтад оруулсан аж. Уг газрыг олгоход БХБЯ, БОАЖЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Барилгын хөгжлийн төвийнхөнд нөлөөлсөн байж болзошгүй хэмээн буруутгаж буй гэнэ.