Монгол судлаачид: Дэлхий дахинд гарч байгаа цахим халдлагуудын ард хятадын хакерууд байна.
НийгэмКибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн онцолж буйгаар Тайваний засгийн газрын агентлагуудаас мэдээлэл хулгайлах зорилготой халдлага сард 20-40 сая бүртгэгддэг бөгөөд Тайваний талаас хятадын хакеруудын эсрэг цахим аюулгүй байдлаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа юм. Мөн бусад улс орнууд ч гэсэн хятадын хакеруудын эсрэг байр суурьтай байртай байгааг онцолжээ. Монголын цагдаа олон улсад кибер халдлага үйлдэж байсан 750 гаруй хятадын бүлэг хакеруудыг илрүүлсэн байна. Их Британи, Европын холбоо, АНУ-ын зүгээс БНХАУ-ыг энэ оны эхээр томоохон кибер халдлагуудыг үйлдсэн гэж буруутгаж байсан билээ.
“Манай орны хувьд дэлхийн 160 гаруй орноос аюулгүй байдлын индексээр одоогоор 120 дугаарт, Ази номхон далайн бүс нутагтаа 22 дугаарт эрэмбэлэгдэж байна. Цахим аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг томоохон компаниудын тайлангуудад дурдсанаар Монгол улс дэлхийн хамгийн их халдлагад өртдөг 10 орны нэгт байнга эрэмбэлэгддэг. Энэ бол тийм ч сайшаалтай үр дүн биш. Жишээлбэл Монголд өнгөрсөн жил 750 гаруй хятад кибер халдлагын мэргэжилтэн нууцаар орогнож, дэлхийн бусад орнууд руу цахим халдлага хийж байсан нь илэрсэн. Энэ мэтчилэн асуудлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах тал дээр томоохон манай улсын хувьд хийж, хэрэгжүүлж байгаа.”
“Дэлхийн 3 дугаар дайн интернет орчинд буюу цахим халдлага, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотойгоор болно гэж үзсэн байдаг. Саяхан АНУ болон Европын холбооны орнуудын зүгээс БНХАУ-ыг гэрээт хакерууд ажиллуулж байна гэж үзсэн. Мөн Тайваний мэдээллийн аюулгүй байдлын албаны дарга СНН Бизнест ярилцлага өгөхдөө Тайваньд сард 20-40 сая орчим кибер халдлага болдог, үүний эсрэг Тайваньчууд маш том арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Хамгийн сүүлийн байдлаар Тайваний төрийн өмчид Си Би Си компаний мэдээллийн системд нь хакерууд халдсан бөгөөд үүнийг Тайваньчууд БНХАУ-ын зүгээс хийсэн гэж үзэж байгааг илэрхийлсэн.”
Эх сурвалж:
А24 мэдээний агентлаг