Н.Энхбаяр ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал болохоос татгалзжээ
Улс ТөрМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн өмнөхөн МАХН татан буугдаж, МАН-д нэгдсэн билээ.
Энэ бүхний цаана Ерөнхийлөгч, МАХН-ын дарга асан Н.Энхбаярыг маш том улс төрийн наймаа, тохироо хийж байна гэх хардлага нийгэмд байсан.
Харин Н.Энхбаяр: "Би албан тушаал хөөцөлдөхгүй.
Тэр бүү МАН-ын Удирдах Зөвлөл, Бага Хуралд ч орохгүй" хэмээж байсан юм
Үнэхээр ч тэрээр хэлсэндээ хүрч, МАН-ын ямар нэгэн сонгуульт албанд очоогүй бөгөөд татан буугдсан МАХН-ын квотоор Б.Тулга, Э.Эрдэнэжамьян нарын залуу улс төрчдөөс гадна доктор Д.Дуламсүрэн, эрх зүйч Г.Золзаяа зэрэг нэр цэвэр сэхээтнүүд МАН-ын Удирдах Зөвлөлд очжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Н.Энхбаярыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар шийдвэр гарсан билээ.
Тэгвэл Н.Энхбаяр уг албанд тушаалд огт очоогүй аж.
Харин МАН, МАХН нэгдэхдээ зарчим болгосон Үндсэн Хуулийн өөрчлөлт, санхүүгийн системийн шинэчлэл зэрэг томоохон реформыг яаралтай эхлүүлье, энэ ажилд идэвхтэй оролцоно гэж МАН-ын удирдлагуудтай ярилцсан байна.