Аминд тулсан үед ашиглах шилдэг санаанууд

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-08-29 00:59:38

Бид өдөр бүр жижиг юм шиг хирнээ учрыг нь олоход төвөгтэй асуудлуудтай тулгардаг. 

Тэр бүгдийг засч залруулна гэсээр өдрийн ажлаа алдах нь бий. 

Энэ үүднээс та бүхэнд гэр ахуйн элдэв ажлыг хөнгөвчлөх аргуудыг хүргэж байна.


1Хэмжээ авах

Ханан дээр хэмжээ тавьж, юм хадахдаа аль болох бохирдуулахгүй, ухаалаг ажиллая гэвэл далдлагч лент ашиглаарай. Лентэн дээрээ хэмжээ тавиад, хадаасаа хадаад болгоомжтой хуулж аваарай.



2Махны алх

Хэрвээ танд мах зөөлрүүлэх тусгай алх хэрэгтэй болсон бол энгийн сэрээг ажлын алхны урд байрлуулан наахад л хангалттай.



3Ханаа хамгаалах

Хэрвээ та ханан дээрээ ямар ч нүх үлдээлгүйгээр зураг наахыг хүсвэл эхлээд цаасны төмөр хавчаарыг скочоор наагаад түүн дээрээ зургаа соронзон ашиглан тогтоогоорой.



4Хэмжээг тодруулах

Дээрээ хэмжээстэй багажны бичгийг сайн харахыг хүсвэл тод өнгийн хумсны будгаар будаад, арчиж аваарай.



5Хувцсаа баглах

Хэрвээ та түргэн хугацаанд хувцсаа баглах хэрэгтэй болсон бол хогийн том уут болон өлгүүрийг ашиглаж зураг дээрх шиг баглаарай.



6Томдсон түлхүүр

Хэрвээ таны түлхүүр боолтонд томдсон бол нэг юм уу хоёр зоосоор жийрэг болгож хэмжээг нь тааруулаарай.



7Таблет тогтоогч

Та угаалгын өрөөндөө 3-4 ширхэг алчуурын өлгүүр тогтоогоод таблет тогтоогчтой болж болно.



8Илүү зай

Хэрвээ таны хөргөгч сараалжин тавиуртай бол хавчаараар хүнсний бүтээгдэхүүнээ өлгөж тогтоож болно.



9Нэг зайгаар аргалах

Нэг зайг хөндлөн хийснээр зарим хэрэгслийг ажиллуулах боломжтой. Гэхдээ ингэснээр зайны цэнэг хурдан дуусдаг учраас түр хугацааны арга гэдгийг санаарай.



10Үртэсгүй өрөмдөх

Хуванцар аягыг зурагт үзүүлсэн байдлаар тогтоосноор өрөмдөх үед гарах үртэсд санаа зовох хэрэггүй болно.



11Онгоцон доторх утасны тавиур

Утсаа жижиг гялгар уутанд хийгээд суудлын арын дэгээнээс тогтоогоорой.



12Хэрвээ таны орны хажууд ширээ байхгүй бол...

Хэрвээ таны хонож буй газрын орны дэргэд ширээ байхгүй бол дэвсгэр даавууг зурагт үзүүлсэн шиг нугалаад хэрэгтэй зүйлсээ хийж болно.



13Цэцгийн хамгаалалт

Гэрийн  муурууд цэцгийн савыг малтах дуртай байдаг. Үүнээс сэргийлье гэвэл хөрсөнд нь шүдний чигчлүүрүүд суулгаарай.



Холбоотой мэдээ