АФГАНИСТАН: “Бид амьд үлдэхийн тулд тэмцэх болно”

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-09-01 01:43:26

Афганистанаас гэр бүлийн хамт Их Британи руу нисэх зөвшөөрөл авсан ч онгоцны буудалд хэт олон иргэд цугласнаас болж явж чадаагүй Афган иргэн өөрийн түүхийг BBC-д хуваалцжээ. Тэрээр Их Британийг хэтэрхий оройтохоос өмнө Афган иргэдэд туслахыг хүсэж буй.

Тэрбээр “Сүүлийн хоёр долоо хоногийн турш Талибуудаас зугтаж гэр бүлийн хамт 15 өөр байшинд нуугдаж байна. Хэн нэгэн хаалга тогшиход Талибууд байх вии гэхээс үнэхээр их айдаг.

Зөвхөн би гэлтгүй Засгийн газар, хэвлэл мэдээлэл, хүний эрхийн байгууллагад ажилладаг мянга мянган иргэд Талибууд өөрсдийг нь олох вий хэмээн айн нуугдаж байна.

Би гэр бүлийн хамт  Их Британийн онгоцонд суухын тулд онгоцны буудал дээр 36 цаг хүлээсэн. Онгоцны буудал дээр дэлбэрэлт болдог өдөр би тэнд байсан. Хүүхэд минь айснаасаа болоод одоог хүртэл хар дарж байна.

Одоо яах ёстойгоо мэдэхгүй нь. Би маш олон газар луу бидэнд туслахыг хүссэн зурвас илгээсэн. Их Британи амлалтаа биелүүлж, биднийг эндээс авах хэрэгтэй. Афганистанд тэдний золиос болсон маш олон иргэд байна.

Би өөртөө биш гэр бүлдээ санаа зовж байна. Надад энэ дэлхийн талаар юуг ч мэдэхгүй бяцхан хүүхэд бий. Тэд яагаад миний нүглийн төлөөсийг үүрэх ёстой гэж? Талибууд миний ажлыг нүгэл гэж харж байна. Бидэнд их хугацаа үлдсэнгүй. Ихдээ 3 – 4 өдрийн хугацаа байгаа болов уу” гэжээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ