Афганы эмэгтэй тамирчид: Талибаны нөлөөгөөр эмэгтэйчүүдийн спорт төгсгөл болж байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-09-01 03:55:59

Афганистаны эмэгтэйчүүдийн шигшээ багаас Талибан хөдөлгөөний нөлөөгөөр эмэгтэйчүүдийн спорт Афганистанаас бүрмөсөн алга болох болно хэмээн мэдээллээ. 

Шигшээ багийн тамирчин Нахида Ибрахим Кай эмэгтэйчүүд Талибаны удирдлаган дор чөлөөтэй стадион руу явах, тоглолтонд амжилт гаргах боломжгүй болж байгааг онцолсон бол өөр нэгэн тамирчин Нилуфар Вафахэд хэдэн улсаас урилга хүлээн авсан, явах тохиромжтой мөчийг хүлээж буйгаа хэлсэн байна.

Мөн үндэсний гандболлын шигшээ багийн тамирчин Машид Мубариз Талибан зөвхөн спортод нөлөөлөөд зогсохгүй, улс даяарх эмэгтэйчүүдийн эрх чөлөөнд халдана хэмээж, өөрөө улсаа орхих боломж эрэлхийлж буйгаа дурджээ.

Эмэгтэй тамирчид олон улсын тэмцээнд орж эх орныхоо тугийг мандуулахыг хүсч байна. 

Ярилцлага: 
Нилуфар Вафагийн

Талибан төрийн эрх авсаны дараагаас спорт гэдэг зүйл бүрмөсөн алга болсон. 

Эмэгтэйчүүдийн итгэл найдвар тасарсан тул ахин эмэгтэйчүүдийн төрөлд Афганаас өрсөлдөнө гэж бодохгүй байна. 

Би багийн ахлагч байсан, улсынхаа тугийг мандуулахыг хамгийн ихээр хүсч байсан ч харамсалтай нь одоо боломжгүй боллоо. 

Гэхдээ би бууж өгөөгүй, нэг өдөр би өөрийн мөрөөдлийг биелүүлэх болно. 

Би ТВ сувгуудаар ч, сошиал сайтуудаар ч Афганийг орхих хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн

Надад Иранаас иргэншил санал болгож, тэдний шигшээд тоглох урилга ирсэн ч би хүлээж аваагүй. 

Би эх орныхоо тугийг өргөмөөр байна.

Гэвч нөхцөл байдал хэцүү байна, би бэлтгэлээ хийж чадахгүй, спортын үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа ба Талибанчууд эмэгтэйчүүдийг спортоор хичээллэхийг зөвшөөрөхгүй гэж бодож байна.

Би Афганистанаас үүрд явахгүй, нөхцөл байдал хэвийн болж, Талибанчууд явсны дараа эргэн ирж бусад эмэгтэйчүүддээ бид спортод амжилт олж болохыг харуулж, үлгэр жишээ үзүүлэх болно.

Энэ бол миний эх орон.

Би мартахгүй, магадгүй 2 юм уу 3 жилийн дараа, Талибан байхгүй болхоор. Хөлбөмбөг, Воллиболл г.м спортуудад эмэгтэйчүүд чөлөөтэй оролцож болдог байсан бол одоо нэг ч спортод оролцох боломжгүй болсон.

2021 оны Токиогийн Олимпод Афган эмэгтэй оролцсон нь манай улсын эмэгтэйчүүдийн бахархал байсан.

Кабулд 7 мужаас эмэгтэйчүүд ирж тэмцээн уралдаанд оролцож байсан. Бид энэ хөтөлбөрийг өргөжүүлж, хамтран бэлгэл хийхийг зорьж байсан юм.

Ярилцлага: 
Нахида Ибрахим Кайл:

Талибан төрийн эрхэнд гарсны дараа эмэгтэйчүүд спортоор хичээллэх боломжгүй болсон, ялангуяа хөлбөмбөгөөр хичээллэх, стадионд орж бэлтгэл хийх нөхцөлгүй болсон.

Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл бүх төрлийн эмэгтэй тамирчдын хувьд бэлтгэл хийхэд хэцүү болно.

Зарим баг тамирчид Афганаас гарч, Италид очиж бэлтгэлээ хийж байгааг харсан ч бүх эмэгтэйчүүд, тэр тусмаа хөлбөмбөг сонирхогчидод ийм боломж алга.

Өмнө нь бүх эмэгтэйчүүдэд хүссэн спортоороо хичээллэх эрх нь нээлттэй байсан бол одоо бид гэрээсээ ч гарах эрхгүй болсон.

Талибан бүгдийг уучиллаа хэмээн зарласан ч бидэнд эрх чөлөө өгөх, спортоор хичээллүүлэх, бидэн рүү халдахгүй гэсэн баталгаа байхгүй.

Биднийг эндээс гаргах хөтөлбөр гаргах нь Афганистаны тамчирдын үүрэг бөгөөд бид эрх дураараа, аюулгүй, тайван орчинд бэлтгэлээ үргэлжлүүлэх ёстой.

Ярилцлага: 
Машид Мубариз-ын:

Би Афганистаны гандболлын шигшээ багийн тамирчин

Талибан төрийн эрхэнд гарснаар зөвхөн эмэгтэй тамирчдад нөлөөлөөгүй, бүх Афганистан эмэгтэйчүүдэд нөлөөлсөн. 

Афганы эмэгтэйчүүд ийм зүйл хүсээгүй. 

Талибаны хэвлэлийн төлөөлөгч ярилцлага хийж байхдаа эмэгтэйчүүдийн эрхийн талаар юу ч дурдаагүйг харсан байх. 

Афганы эмэгтэй тамирчдын хувьд ямар ч ирээдүй байхгүй гэж бодож байна. 

Миний хувьд миний спортын замнал төгсгөл болсон. 

Хэрвээ Афганаас явах боломж гарвал би шууд явна. 

Би тэрнээс илүү хүнд хэцүү үед гарч ирсэн, энэ төрөлдөө мэргэжлийн тамирчин болох гэж маш их хөдөлмөрлөсөн, Талибанаас болж үүнийгээ орхимооргүй байна, боломж гарвал шууд явна. 

Бид эх орныхоо тугийг өргөхийг хүсч байна, түр хугацаагаар явж байгаа ч нөхцөл байдал дээрдэж, эмэгтэйчүүдийн эрх сэргэх юм бол эргэн ирж Афганистанчуудынхаа бахархалыг төрүүлэх болно.

Ярилцлага:
Шогофа Салим

Талибанаас өмнө эмэгтэй тамирчид хүссэнээрээ бэлтгэлээ хийх эрх чөлөөтэй, тэмцээн уралдаанд ч орж болдог байсан тул уур амьсгал эерэг байдаг байлаа

Харин одоо тийм зүйл алга. 

20 жилийн дараа бид ахин Талибантай тулгарч гадагшаа ч ганцаараа гарах боломжгүй боллоо. 

Тэдний бүгдийг уучилсан мэдэгдэлд итгэхгүй байна.

Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг



Холбоотой мэдээ