Камбодж – Компонг Спю мужид үхрийн шинэ төрлийн вирус гарчээ
ДэлхийКомонг Спю мужын үхэрчид болон оршин суугчид үхрийн шинэ төрлийн вирус(арьсны эмгэг) тахаж байгаад санаа зовж буйгаа илэрхийллээ.
Комонг Спю мужын Анг Та Ам тосгоны иргэд вирус тарж, үхэр нь өвдөж буй тул зарим үхрээ зарах хэрэгтэй болсоноо дурдав.
Гэвч үхрийн үнэ унасан тул хямд зарах эсвэл шинэ төрлийн вирусын эсрэг вакцин байхгүй тул өөрсдийн гараар арчлах шаардлагатай болжээ.
“Би Фэйсбүүкээс шинэ вирусээр өвдсөн үхрийн бичлэг харсан.
Өнөө өглөө миний үхрийн арьсан дээр улаан толбо байхыг олж харлаа, үхэртээ их санаа зовж байна.
Яаралтай тосгонд хамгийн ойрхон малын эмчийг дуудсан.
Шинэ вирус манай тосгонд их хурдан ирлээ.
Өөр үхэрнүүдийн хөл нь хавдаж, арьсан дээр нь миний үхрийнхтэй адил улаан тууралт гарсан байсан.”
Би үхрээ үхэх вий гэж санаа зовж байна.
Бусад тосгонд олон үхэр энэ вирусээр эндсэн.”
“Энэ вирус хэдхэн сарын өмнө бусад мужуудад гарсан.
Одоо Анг Та Ам-д гарлаа.
Малын эмч нарт энэ вирусын эсрэг вакцин байхгүй.
Өвдсөн үхрүүд их айсан харагдаж байна.”
Вируст өртсөн эхний өдрөө ямар ч шинж тэмдэг илрээгүй.
Дараа нь хүзүү хавиас хавдаж эхэлсэн, улмаар хөлрүүгээ орж, биен дээр нь улаан тууралт гарсан.
Би олон үхэрт вакцин хийлээ.”
“Миний үхэрт ийм хар толбо гарсан байсан ч би нэг их тоогоогүй.
Өглөө нь арьсан дээр нь улаан тууралт гарсан байсан, би Фэйсбүүкээс бичлэг хараад үхрээ шинэ вирусээр халдварласныг ойлгосон.
Би энэ үхрээ алдахаас айж байна, өөр нэгийг аль хэдийн алдсан.
Би үхрээ 1750$-р худалдаж авсан, үхсэнийх нь дараа ердөө 750$-р зарсан.
Их мөнгө алдсанаас гадна тэжээж арчилж байсан цаг хугацаа, вакцинжуулсан зардал гээд бусад зардал байна.”
“Би коконатын усыг яламын навчтай хольж бэлдсэн эмээ хэрэглэдэг, мөн малын эмчээс ирсэн вакциныг тарьдаг.
Үхэр маань өвдөхөд би зарах гэж оролдсон ч маш хямд үнэ хэлсэн тул өөрөө эмчлэхээр шийдсэн.“
Би нутгийн иргэдэд сандарч тэвдэхгүй байх, үхрээ цар тахлын хүрээнд яарч зарахгүй байхыг зөвлөмөөр байна.
Энэ дөнгөж эхэлж байна, тийм ч олон үхэр өртөөгүй байгаа тул тэвчээртэй байгаарай”
Эх сурвалж:
А24 мэдээний агентлаг