Талибан "Зүүн Туркестаны лалын хөдөлгөөн" зэрэг террорист байгууллагуудаас зааг шугамаа тодорхой ялгах ёстой
ДэлхийШиньжян Уйгарын Өөртөө Засах Орны Ардын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Йилижан Анайти 8-р сарын 30-нд Бээжинд хэлэхдээ, Хятадын ШУӨЗО Афганистантай хиллэдэг бөгөөд "Зүүн Туркестаны лалын хөдөлгөөн " зэрэг террорист хүчин Афганистанд байнга орогнож байдаг болохоор Шиньжяны аюулгүй, тогтвортой байдалд шууд заналхийлэл болдог. Афганистаны Талибанчууд "Зүүн Туркестаны лалын хөдөлгөөн" зэрэг террорист байгууллагуудаас зааг шугамаа тодорхой ялгаж терроризмд шийдэмгий, үр дүнтэй цохилт өгөхийг хүсэж байна гэжээ.
ШУӨЗО-ы Ардын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Шүй Гүйшян хэлэхдээ, терроризм, хэт даврагч хүчний аюул заналыг тууштай арилгаж, Шиньжяны нийгмийн тогтвортой байдал, урт хугацааны амар амгалан, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргаа, үндэстний эв нэгдэл, шашин шүтлэг эрх чөлөөтэй байх зэргийг баталгаажуулахын тулд бодлогын талаар олон арга хэмжээ авсан бөгөөд эдгээр арга хэмжээ нь Шиньжяны бодит байдалтай нийцэж, илэрхий үр дүнд хүрснийг практик гэрчилж байна гэжээ.
Сүүлийн үеэс Афганистаны нөхцөл байдал огцом өөрчлөгдсөний дараа, Америкийн хийсэн "Цаасан шувуу гүйгч" киноны Афганистаны амар амгалан байдлыг харуулсан зарим үзэгдлийг Хятадын Шиньжянд авахуулсан болохыг сүлжээ ашиглагчид олж илрүүлжээ. Мөн өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр Шүй Гүйшян үүнийг нотолсон байна.
Шүй Гүйшян, Америк нэг талаар Шиньжяны хөгжлийг баллаж нөгөө талаар Шиньжяны өнгө төрөхөөр "амар амгалан аж төрж” байгаа байдлыг харуулах гэсэн үйлдэл нь "хоёр нүүртэй", "ичгүүр сонжуургүй үйлдэл" юм гэжээ.