Талибанчууд ар нуруунд нь буу тулгаад, биднээс айх хэрэггүй гэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-09-01 23:56:47

“Талибан” хөдөлгөөний дайчид Афганистаны орон нутгийн телевизийн эфирээр гартаа зэвсэг барьсан байгаагаар гарсан байна. Тэд нэвтрүүлэгчийн ард нь зогсоод нуруунд нь буугаа тулгасан байсан талаар “Би-Би-Си” /BBC/-ийн сэтгүүлч Ялда Хаким өөрийн “Твиттер” хуудсандаа жиргэжээ.

Сэтгүүлч Хаким Афганистаны “Peace Studio” телевизийн улс төрийн нэвтрүүлгийн нэг хэсгийг нийтлэлдээ хавсаргажээ. Нэвтрүүлэгч эрэгтэй телевиз үзэгчдэд “Талибан” хөдөлгөөнийхний мэдэгдлийг уншиж танилцуулсан байна.


Хөтлөгч Ерөнхийлөгч асан Ашраф Ганигийн уналтын талаар ярьж, мөн ард иргэдийг Талибанчуудаас айх эмээх хэрэггүй гэсэн Талибанчуудын үгийг дамжуулсан байна.


Холбоотой мэдээ