Гурван сар суулт хийсэн С.Цэвээнд хоёр өрөө байрны түлхүүр гардуулав
НийгэмТөрийн ордны баруун хаалганы дэргэд гурван сар суулт хийсэн өндөр настан С.Цэвээнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хүлээн авч уулзан, хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан тухай НЗДТГ-аас өнөөдөр мэдээлэв.
Түүний нөхөр 1990 онд албан үүргээ гүйцэтгэж яваад АН-24 онгоцны ослоор амиа алдсан байна. Тухайн үед ар гэрт нь нөхөх олговор олгоогүй байтал, улсын архивт олгосон гэх баримт гарч ирсэнд гомдолтой байгаагаа илэрхийлж суулт зарласан юм.