Лаос Хятадын төмөр зам энэ оны төгсгөлд тавигдаж эхлэх нь
ДэлхийЛаосын Луан Прабан дахь Лаос-Хятадын төмөр замын төслийн удирдагч Кемхам Фонгсват 2021 оны 12-р сарын 2-нд нээлтээ хийх тус төслийг Хятад, Лаос хоёр орны хамтын ажиллагааг илтгэсэн, иргэд болон ачаа тээврийг зөөхөд тулгардаг асуудлыг шийдэж, хурдан, найдвартай болгож буй, хоёр орны эдийн засгийг өргөжүүлэхэд ач холбогдолтой төсөл гэж үзэж байна.
Мөн тэрээр уулархаг хангай газар нь бүтээн байгуулалт хийхэд хүндрэлтэй,
Лаосаас ажилчид авч ирэх, Хятад, Лаос иргэдийн хооронд хэл нэвтрэлцэхгүй байх гэх зэрэг олон асуудлууд төслийн явцыг удаашруулж байсныг цохон тэмдэглэв.
Лаос-Хятадын төмөр замын ажил 2016 оны 12-р сарын 25-нд эхэлсэн.
Одоогийн байдлаар бүх барилгын ажил 99.9%-тай явж байна.
Ботеноос Хятадын хил, Виентиань хүртэлх төмөр замыг бүрэн тавьж дууссан. Үлдсэн ажил нь цахилгаан сүлжээ, холбооны системүүд болон станцуудыг гүйцээх бөгөөд 2021 оны сүүлээр дуусна.
Зарим нэг асуудлууд тулгарч байгаа.
Үүний нэг нь ажилчдын амьдралтай холбоотой, ихэвчлэн Лаосчууд байдаг.
Тэд уулан дахь хуаранд бүх юмнаас тусгаарлагдаж амьдарч байгаа.
Гэр бүлээ санацгааж байна.
Энэ хамгийн гол асуудал нь юм.
Зарим нь гэр бүлээ ардаа үлдээхийг хүсэхгүй байна.
Мөн энэ төмөр замыг тавихад хамгийн хүндрэлтэй байгаа зүйл нь газарзүйн онцлог юм.
Маш их уулархаг газартай.
Дараагийн асуудал нь ажилчдын тээврийн асуудал байгаа.
Гурав дахь нь хэлний бэрхшээл байна.
Лаос, Хятад ажилчид хоорондоо орчуулагч ашиглаж харилцах хэрэгтэй болж байна.
Үүнээс болж зарим ажил удааширсан, ялангуяа төслийн эхэнд.
Энэ төмөр замын хамтарсан төсөл нь хоёр талын засгийн газраас хоёр улсын эдийн засгийг өргөжүүлэхэд зориулсан зөвшилцөл юм.
Бидны харж байгаачлан дотоодын Лаосчуудад ачаа тээврийн асуудал байсаар байгаа.
Тиймээс төмөр замтай болсоноор Лаосын эдийг засаг илүү хурдацтай өргөжих болно.
Цаашлаад хоёр талаас иргэд хурдан бөгөөд найдвартай зорчих боломжтой болж байна.
Төмөр замыг 2021 оны 12-р сарын 2-нд нээхээр төлөвлөж байгаа.
Ковидоос болж олон улсын хил хаагдах боломжтой, бид хүлээхээс өөр аргагүй.
Эх сурвалж:
А24 мэдээний агентлаг